Монгол нэр томьёоны цахим сан бүрдүүлэлт

Хэзээ: 2021 оны 12 сарын 23, оройны 9 цагт

Зүүм: https://us02web.zoom.us/j/85646586151?pwd=cWVqTTJKVU5jWmg4ZWdnbnRZTXNCUT09

Meeting ID: 856 4658 6151

Passcode: 311323

Илтгэлийн хураангуй: Энэхүү илтгэлд зохиогч Монгол улсад нэр томьёоны сан хөмрөг бүрдүүлж ирсэн туршлага хийгээд өнөөгийн хөгжлийн талаар өгүүлэх болно. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улсын нэр томьёоны комисс байгуулсан цагаас эхлэн шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог оноон боловсруулж, УНКМэдээ, Орос монгол нэр томьёоны 3 боть зэргээр толилон, арвин баялаг сан үүсгэж ирсэн түүхтэй. 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын хамт олон техник, технологи хөгжиж буй өнөө үед шинжлэх ухааны салбар бүрд тулгарч буй нэр томьёоны олон асуудлыг шийдэх, нэр томьёог маш түргэн нутагшуулах, хэрэглээг жигдлэх, хэвшүүлэх, стандартчилах асуудлыг технологи, сүлжээний программд суурилсан үндэсний нэр томьёоны цахим сан хөмрөг байгуулах замаар шийдэх нь хамгийн зөв гарц гэж үзэн “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийг бүтээх төслийг анх санаачлан хэрэгжүүлж, саяхан хэрэглээнд нэвтрүүлээд  байна. 

Энэхүү толийг цахим болгох ажлыг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид гүйцэтгэсэн бөгөөд ШУА-ийн 16 нэгж байгууллага оролцож орчин цагийн шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ойлголт ухагдахууныг нэрлэсэн, түгээмэл хэрэглээтэй 12551 түлхүүр нэр томьёо багтсан билээ. Энэхүү цахим толийн өгөгдлийг боловсруулах арга зүйн хувьд ерөнхийдөө нэр томьёо судлал өндөр хөгжсөн орнуудын, тухайлбал Европын холбооны IATE, НҮБ-ийн UNTERM, UNESCOTERM, Канадын Termium plus зэрэг цахим толийн жишгийг судалж, хийсэн.

Др. Н. Мөнхцэцэг ШУА-ын ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор

Эрдмийн зэрэг: 2014 онд “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D) 

Судалгааны чиглэл: 

  • Хэрэглээ хэл шинжлэл: нэр томьёо судлал, орчуулга судлал, хэл эзэмшихүй, нийгэм хэл шинжлэл, 
  • Ерөнхий хэл шинжлэл: үгийн сан, үг зүй, утга зүй
  • Монгол-Англи зэрэгцүүлсэн хэл зүй

Боловсрол, зэрэг, мэргэшил

  • 1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг Англи-Орос хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 
  • 2006-2008 онд Энэтхэг улсын Делигийн Их Сургуульд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалсан. 
  • 2012 -2013 онд Финляндын Хельсинкийн Их Сургуулийн Дэлхийн Соёлын Сургуулийн Алтай судлалын тэнхимд докторантын хөтөлбөр дундын сургалтад хамрагдсан.
  • 2014 онд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
  • (2018.04-2018.09) Австри улс, Венийн Их сургуулийн Орчуулга судлалын төвд докторын дараах судалгааны ажил хийсэн. 
  • (2018.06-2018.09) Австри улсын ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв (ACDH)-д зочин судлаачаар ажилласан.

Гишүүнчлэл:

  • Олон Улсын Нэр томьёо, орчуулга судлалын TC37 cтандартын ажиглагч гишүүн (2018-)
  • Гадаад Хэргийн яамны дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн
  • Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын Нэр томьёоны стандартчиллын техникийн хорооны гишүүн
  • Монгол хэл шинжлэлийн “Оюун билгийн соёрхол” нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн

Шагнал 

    • 2016 онд БСШУЯ-ы хүндэт жуух бичиг
    • 2014 оны ШУА-ын хүндэт жуух бичиг
    • ШУА-ийн 2020 оны “Шилдэг судлаач”
    • 2019 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн оны “Шилдэг өгүүлэл”-ийн шагнал 
    • 2017 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн оны “Шилдэг өгүүлэл”-ийн шагнал 
    • 2013 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн оны “Шилдэг өгүүлэл”-ийн шагнал 

Бүтээл: ганц сэдэвт бүтээл – 5, хамтын бүтээл – 6, эрхлэн хэвлүүлсэн – 2, хянан тохиолдуулсан – 8, эрдэм шинжилгээний өгүүлэл- 41 (Үүнээс импакт фактортай,  Scopus, Web of Sciences-д бүртгэлтэй болон олон улсын сэтгүүлд – 9), эшлэлийн тоо – 81, эрдэм шинжилгээний илтгэл, лекц – 40 (Үүнээс гадаадын болон олон улсын хуралд – 11), орчуулга – 5, эрдэм шинжилгээний төсөл – 9 (Үүнээс гадаадтай хамтарсан 2, удирдаж буй 1), нийгмийн захиалгат ажил – 330 (Үүнээс шүүх, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичигт хэлний шинжээчээр 35 удаа, Стандартчилал хэмжил зүйн газраас ирүүлсэн үг хэллэг, нэр томьёоны тайлбар тольд дүн шинжилгээ 15 удаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас илгээсэн, төрийн ба төрийн бус байгууллага, хувь хүний хүсэлтийн дагуу үгийн тайлбар – 250, бусад – 30), удирдсан магистр – 4, орчуулга – 5, хэлний технологи нэвтрүүлэлт – 2.

Scroll to Top