АМСТ Онлайн цуврал илтгэл – 8-р сар | Б. Батсүрэн “1912-1914 оны Монгол цэргийн үйл ажиллагаа” | VSS August 2022 – B.Batsuren “Activities of the Mongolian Military in 1912-1914”

Please note that our August speaker for VSS will be presenting in Mongolian. We will upload an English subtitled version on our YouTube channel.

Та асуух асуултаа коммент хэсэгт үлдээнэ үү/If you have questions for the speaker please leave them in the comment section

Хэзээ/when: 2022 оны 8-р сарын 25, Пүрэв, 9:00 цаг / Thursday August 25, 2022, 9:00 am (ULAT) / 9:00 pm (EDT)

Zoom link: https://us02web.zoom.us/j/84079327767?pwd=YnlIVFNkbDk5ZCtpYkx6cjlITWJlQT09

Хураангуй/Abstract

Хорьдугаар зууны Монголын түүхэнд эхний арав-хориод жилд болж өнгөрсөн үйл явдлууд маш чухал байр суурь эзэлдэг.
Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 1-нд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байгаагаа дэлхийн улс гүрнүүдэд зарлаж, удалгүй мөн оны 12 дугаар сарын 29-нд төрийн тэргүүн, улсын эзэн хаанаа их сууринд залж буйгаа дэлхий дахинд дуулгасан билээ.
Бүх монголчууд оршин суудаг нутаг орныг бүгдийг нь хамарсан их улс байгуулахыг зорьсон ч тухайн дэлхийн улс төрийн байдал, Хаант Орос улс, Дундад Иргэн улс хийгээд арлын Япон улсын геополитикийн улмаас монголчуудын газар нутаг түүхэндээ анх удаа 1915 онд хуваагдаж зөвхөн халх монголчууд хийгээд баруун монголчуудын үлэмж хэсэг нь нутаглах газар орныг автономит эрхтэй болгосон гашуун үйл явдал энэ үед л тохиолдсон билээ.
Удалгүй Хаант Орос улсад гадны тусламж, оролцоотой хийгдсэн большевикуудын хувьсгалын (орчин цагийн тодорхойлолтоор бол бараг л өнгөт хувьсгал ажээ) улмаас 1919 онд монголчууд тусгаар тогтнолын хэлтэрхийгээ өмнөд хөршийн түрэмгий бодлогод залгиулж, нэг жил хэдэн сарын турш хятадын булаан эзлэлтэнд оршиж байгаад 1921 оны цагаан сард автономит төрөө, удалгүй 3 дугаар сард нь ардын төрийг байгуулж тусгаар тогтнолоо эргүүлэн авах их үйлсийг эхлүүлсэн билээ.
Эдгээр үйл явдлууд дунд 1912 онд Монголын баруун хязгаарт аюулын харанга дэлдэж, орон нутгийн зарим болчимгүй эрх баригч нарыг хутган үймүүлж сэтгэл санааг цаашаа татах ажиллагаа явуулж байсан манжийн төрийн сүүлчийн голомт Ховд хотыг монголчууд байлдан эзэлсэн үйл явдал чухалд тооцогдох учиртай. Монголчууд тулгар улс болоод удаагүй байсан ч газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө анх удаа байлдааны үйл ажиллагаа явуулсан ба хэрэв ингэж Ховдыг довтолж эзлээгүй бол баруун хязгаарын бүс нутгаа тулгар байгуулагдсан Дундад улсад алдах аюул босгон дээр ирээд байсныг баримтууд гэрчилдэг.
Мөн 1913 оны эхнээс өмнөд монголчуудын газар орныг дайснаас ариутган шүүрдэх ажиллагааг Монголын засгийн газар хэрэгжүүлж арав орчим сарын хугацаанд хүн хүч, зэр зэвсгийн үлэмж давуулаг хятадын шинэ цагийн хүчирхэг армитай монголчууд таван замаар цэрэглэн довтолж зууралдан байлдсан билээ. Дайны талбарт монголчууд амжилт олж байсан ч уулаас орчин цагийн армийг тэжээх, хангах хүчтэй бааз суурьгүй байсан учраас амжилт нь саарч, улс төрийн талбарт ч хүчирхэг гүрнүүдэд шахагдаж ялангуяа япончуудын хүчтэй тэлж байсан геополитикоос болж монголчууд говийн өмнөх нутаг усаа Дундад Иргэн улсад алдсан түүхтэй.

Events occurring in the first couple of decades of the XX century in Mongolian history are of significant importance.
On December 1, 1911 Mongolians declared their independence to the world, which was soon followed by officially appointing the head of state – enthronement of the khan.
This fledgling state sought to establish a great state by uniting all lands and territories, where Mongols live, however what transpired was the bitter history of the 1915 Mongolian Autonomy limited to the lands of Khalkha and the large majority of Western Mongols, due to the precarious global political landscape and geopolitical schemes between the Russian Empire, the fledgling Republic of China and the Empire of Japan.
Soon after there was a revolution with foreign involvement in the Russian Empire (which may even qualify as a color revolution by modern standards) that was exploited by the Republic of China in 1919 to swallow what fragment of independence that was gained, and Mongolia stayed under occupation for 1 full year and some months until finally we retook our autonomy by the Lunar New Year of 1921 and in March of the same year established the people’s government to set the earnest beginning of the fight reconstitute independence.
Among these events a special significance must be given to the capture of Khovd in 1912 from the last vestiges of the Manchu government, who raised the alarm by attempting to sway certain imprudent local rulers. Though the new Mongolian state was in infancy, it showed burning fervor by ensuring its territorial integrity through military action. Had it not mobilized there was a real possibility of losing the western territories to the newly established Republic of China.
Additionally, early in 1913 Mongolian government began an ambitious campaign to liberate Southern Mongolia and sent forces in 5 routes, who fought with the Modern Chinese Army, which held decisive advantage in numbers and weapons, for 10 months. Despite battlefield victories the lack of strong logistical support base to maintain a modern armed force, limited the successes of the Mongolian side and politically, pressures from great powers, especially the Japanese influence caused Mongolia to lose its lands south of the Gobi Desert to the Republic of China.

Илтгэгчийн намтар/Speaker’s bio

Барангас овогтой Батсүрэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 1970 онд төрсөн.
1988 онд ЦНДС-д элсэж 1992 онд ЦИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 1994-1998 онд МУИС-ийн Түүхийн ангийг Түүхч-түүхийн багш мэргэжлээр төгссөн.
1998-2004 онд БХЭШХ, 2004-2019 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан. Одоо МУИС-ийн Түүхийн тэнхимд ажиллаж байгаа.
Судалгаа шинжилгээний ажил үүний дотор – нэг сэдэвт бүтээл 9-ийг туурвисан. Хамтын бүтээл 6 бүтээлд оролцож ажилласан. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл 37 (үүнээс гадаадад 2) хэвлүүлж, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд 30 (үүнээс гадаадад 4) илтгэл хэлэлцүүлсэн. Хээрийн судалгааны 7 төсөл, ажилд оролцсон. Мөн дотоодын болон гадаадын нийт 14 судалгааны төсөлд оролцсон.
Монголын эртний түүх болон X-XIV зууны монголын түүх мөн нүүдэлчид хийгээд монголчуудын угсаа гарваль, монгол цэргийн түүх болон монголын түүхэн газар зүйн чиглэлийг түлхүү сонирхож ажилладаг.
Batsuren Barangas was born in 1970 in Zuunkharaa, Selenge. In 1988 he enrolled in the Joint Military School and graduated in 1992 from the Military University, as political scientist. In 1994-1998 he attended and graduated from the National University of Mongolia, as history teacher. He worked in the Defense Research Institute from 1998-2004, Institute of History at the Mongolian Academy of Sciences from 2004-2019. Batsuren Barangas is currently an Associate Professor at the Department of History at the National University of Mongolia.
Batsuren Barangas has published 9 monographs, 37 articles (2 in foreign journals), coauthored 6 papers and presented in 30 conferences (4 foreign conferences). Conducted 7 field research projects, and 14 research projects in total.
Research interests: ancient history of Mongolia, X-XIV century Mongolian history, origins of Mongols and other nomads, military history of Mongolia, historical geography.

Leave a Comment

Your email address will not be published.

Scroll to Top
Skip to content