The History of the Mongols’ Sedentary Culture (In Mongolian) – 12/18 21:00 цаг (УБ); 13:00 цаг (GMT); 08:00 цаг (EST)

Please note that our VSS programming is changing to alternate between Mongolian and English language hostings every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our December VSS Panel session is planned to be organized in Mongolian, titled “The History of the Mongols’ Sedentary Culture” and the post-event recording will be uploaded with English subtitles. 

Нэр: Монголчуудын суурин соёлын түүх
Хэзээ: 12/18 21:00 цаг (УБ); 13:00 цаг (GMT); 08:00 цаг (EST)

Бүртгэл: Доорх хайрцганд нэр, овог, имэйлээ оруулж бүртгүүлснээр илтгэлийн Zoom-ийн линкийг имэйл рүүгээ хүлээн авах боломжтой.

 

Бид сар бүрийн “Virtual Speaker Series” цувралын 12-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Монголчуудын суурин соёлын түүх”. Энэ удаагийн дугаарт дөрвөн илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна.

Илтгэгчдээр Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор Т.Идэрхангай, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн багш, доктор У.Эрдэнэбат, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, хот төлөвлөгч Т.Алдарсайхан нар оролцоно.

Т.Идэрхангай докторын илтгэл: “Төв Азийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн Хүннүгийн хааны зуны ордон”

У.Эрдэнэбат докторын илтгэл: “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум”

Г.Очбаярын илтгэл: “XVIII-XX зууны эхэн үеийн Богдын Хүрээ”

Т.Алдарсайханы илтгэл: “Хот суурин газрын соёлын нөлөөлөл ба онцлог”

Илтгэгчдийн намтар:

Т.Идэрхангай 2005 онд МУИС-ийн МХСС-ийн Түрэг судлалын ангийг Түрэг судлаач, Археологич мэргэжлээр бакалавр, 2008 онд МУБИС-ийн Түүхийн ангийг Археологич мэргэжлээр Шинжлэх Ухааны магистр, 2017 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын Их Сургуульд түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 2018 онд Улаанбаатарын Их сургуулийн дэд профессор цол хүртсэн байна.  Тэрээр 2008 оноос Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимд Археологийн багшаар одоог хүртэл ажиллаж байна.2020 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт “Хүннүгийн Луут хотын малтлага судалгаа” төсөл зэрэг судалгааны ажлуудад эрдэм шинжилгээний удирдагчаар тус тус ажиллаж байна.

У.Эрдэнэбат нь 1994 онд МУИС-ийг түүхч, археологич мэргэжлээр төгсгөсөн. 1994-2007 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007 оноос МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимд багшаар ажиллаж байна. Монголын түүхийн эртний үе, түүний дотор дундад зууны монголчуудын булш оршуулга, хот суурин, эдийн соёлын зангилаа асуудлаар судалгаа хийж  2000 онд МУИС-д түүхийн ухааны магистрын зэрэг, 2009 онд ХБНГУ-ын Бонны Их Сургуульд “Эртний монголчуудын оршуулгын зан үйл – XI-XVII зууны монголчуудын булшны олдворт хийсэн археологи-түүхийн шинжилгээ“ сэдвээр Өвөг ба эртний түүхийн археологийн докторын /Dr. phil./ зэрэг хамгаалсан. 2013 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн ба Германы Археологийн Хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ.

Доктор У.Эрдэнэбат “Монголын Нууц Товчооны Алан Гоа эхийн домгийн учир” (1997), ”Монгол эхнэрийн богтаг малгай” (2006) ”Дугуй Цахирын хадны оршуулга” (2010), “Монгол шувуулахуй (2014), “Монголын эртний нийслэл Хархорум” (2014) зэрэг ганц сэдэвт зохиол, “Археологийн үндэс – Судалгааны аргазүй” сурах бичиг (2012), “Эгийн голын сав нутаг дахь археологийн дурсгалууд” (2003), “Монголын археологийн шинжлэх ухаан” (2007), “Хархорумын худалдаа гар үйлдвэрийн хороолол” (2010), “Монгол костюмс” (2011), “Чингис хааны өв” (2012), “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” (2018), “Нүүдэлчдийн торгон урлал” (2018) зэрэг хамтын бүтээлийн зохиогч юм.

Т.Алдарсайхан нь хот төлөвлөлт, орон сууц, үл хөдлөхөөр мэргэшсэн. Нью-Йорк хотын Эдийн Засгийн Хөгжлийн Газарт үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнээр мөн гэр хороолол хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Хотжилтийн тухай “Эсгий хот” подкастыг санаачлан гаргасан. Хот төлөвлөлт болон архитектураар Массачусетсийн Технологийн Их Сургууль, Харвардийн Их Сургуульд тус тус суралцсан.

Г.Очбаяр нь Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч мэргэжилтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top