“Монгол нэр томьёоны цахим сан бүрдүүлэлт” 12/23 21:00 цаг (УБ); 8:00 цаг (EST)

Please note that our Virtual Speaker Series programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our December VSS is planned to be organized in Mongolian, titled “The Development of a Database of Mongolian Terms” and the post-event recording will be uploaded with English subtitles.

Сэдэв: “Монгол нэр томьёоны цахим сан бүрдүүлэлт”
Илтгэгч: Н.Мөнхцэцэг, ШУА-ын ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор
Хэзээ: 12-р сарын 23, 21:00 цаг (УБ); 9:00 цаг (EST)
Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү.

https://us02web.zoom.us/j/85646586151?pwd=cWVqTTJKVU5jWmg4ZWdnbnRZTXNCUT09

 

 

Абстракт: 

Энэхүү илтгэлд зохиогч Монгол улсад нэр томьёоны сан хөмрөг бүрдүүлж ирсэн туршлага хийгээд өнөөгийн хөгжлийн талаар өгүүлэх болно. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улсын нэр томьёоны комисс байгуулсан цагаас эхлэн шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог оноон боловсруулж, УНКМэдээ, Орос монгол нэр томьёоны 3 боть зэргээр толилон, арвин баялаг сан үүсгэж ирсэн түүхтэй.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын хамт олон техник, технологи хөгжиж буй өнөө үед шинжлэх ухааны салбар бүрд тулгарч буй нэр томьёоны олон асуудлыг шийдэх, нэр томьёог маш түргэн нутагшуулах, хэрэглээг жигдлэх, хэвшүүлэх, стандартчилах асуудлыг технологи, сүлжээний программд суурилсан үндэсний нэр томьёоны цахим сан хөмрөг байгуулах замаар шийдэх нь хамгийн зөв гарц гэж үзэн “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийг бүтээх төслийг анх санаачлан хэрэгжүүлж, саяхан хэрэглээнд нэвтрүүлээд  байна.

Энэхүү толийг цахим болгох ажлыг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид гүйцэтгэсэн бөгөөд ШУА-ийн 16 нэгж байгууллага оролцож орчин цагийн шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ойлголт ухагдахууныг нэрлэсэн, түгээмэл хэрэглээтэй 12551 түлхүүр нэр томьёо багтсан билээ. Энэхүү цахим толийн өгөгдлийг боловсруулах арга зүйн хувьд ерөнхийдөө нэр томьёо судлал өндөр хөгжсөн орнуудын, тухайлбал Европын холбооны IATE, НҮБ-ийн UNTERM, UNESCOTERM, Канадын Termium plus зэрэг цахим толийн жишгийг судалж, хийсэн.

Намтар:

Доктор Н.Мөнхцэцэг нь 2014 онд “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэргээ хамгаалсан. 2006-2008 онд Энэтхэг улсын Делигийн Их Сургуульд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалсан. 1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг Англи-Орос хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Австри улс, Венийн Их сургуулийн Орчуулга судлалын төвд докторын дараах судалгааны ажил, Австри улсын ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв (ACDH)-д зочин судлаачаар ажилласан. Олон Улсын Нэр томьёо, орчуулга судлалын TC37 cтандартын ажиглагч гишүүн, Гадаад Хэргийн яамны дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын Нэр томьёоны стандартчиллын техникийн хорооны гишүүн. Одоогоор 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн.

Leave a Comment

Your email address will not be published.

Scroll to Top
Skip to content