“1945 оны БНМАУ-ын тусгаар тогтнолын санал хураалт ба Их гүрнүүдийн нөлөө” 10/20 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)

Please note that our VSS programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our October Virtual Speaker Series lecture is planned to be organized in Mongolian, titled “The 1945 Independence Referendum of MPR and The Influences of Great Powers” and the post-event recording will be uploaded with English subtitles.

Сэдэв: “1945 оны БНМАУ-ын тусгаар тогтнолын санал хураалт ба Их гүрнүүдийн нөлөө”
Илтгэгч: Б.Энхчимэг (PhD), түүхч, хятад судлаач
Хэзээ: 10-р сарын 20, 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)
Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү.

https://us02web.zoom.us/j/89655769063?pwd=TEZlVERRSWZtM2UxalVwMnpLMjN0Zz09

 

Абстракт:

Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулах тэмцэл нь 20-р зууны эхэн хагасын туршид үргэлжилсэн билээ. 1945 оны Монголын ард түмний бүх нийтийн санал хураалт нь чухамдаа бол 20-р зууны эхний хагасын турш тусгаар тогтнолоо баталгаажуулах гэсэн чармайлтын чухал үйл ажиллагаануудын нэг байсан юм. Учир нь 1945 оны 2-р сард АНУ, ЗХУ, Английн хоорондох Ялтын хэлэлцээрээр ЗХУ-аас Японы эсрэг дайнд оролцохын төлөөх болзлын нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байв. Ялтад болсон их гүрнүүдийн хэлэлцээрийн дагуу 1945 оны 6-р сард Москвад Зөвлөлт Хятадын найрамдлын хэлэлцээрээр Зөвлөлтийн талын хатуу шаардлагаар ДИУ нь хэрвээ Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлэлээ санал хураалтаар илэрхийлж чадах юм бол БНМАУ-ын тусгаарт тогтнолыг хүлээн зөвшөөрөх болно гэж мэдэгдсэн юм. Ийнхүү ДИУ-ын шаардсан ёсоор 1945 оны 10-р сарын 20-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр бүх ард түмний санал хураалт явагдаж Монголын ард түмэн 100 хувь дэмжсэн саналаа өгсөн билээ. ДИУ-ын Засгийн газар санал хураалтын дүнг үндэслэн 1946 оны 1 сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. ДИУ нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Монгол Хятад улсын ээдрээт харилцааг эцэс болгож манай улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт улс болох үндэс тавигдсан юм. Уг илтгэлд Монголын тусгаар тогтнолын талаар их гүрнүүд ямар байр суурьтай байсан, түүнийг баталгаажуулахад ямар үүрэг гүйцэтгэсэн, Хятад ЗХУ-ын хэлэлцээр дэхь БНМАУ-ын асуудал, БНМАУ-д явагдсан Бүх нийтийн санал хураалт болон түүний үр дүн, Монгол улсын олон улсад эзлэх байр суурь хэрхэн өөрчлөгдсөн талаар тухайн үеийн монгол, хятад, англи, орос хэл дээрх архивын баримт бичигт дүн шинжилгээ хийсэн өөрийн судалгааны талаар товч өгүүлэх болно.

Abstract:
The struggle for Mongolian independence continued throughout the first half of the 20th century. The Mongolian people’s referendum of 1945 was, in fact, one of the most important efforts in the first half of the 20th century to secure independence. In February 1945, one of the conditions for the Soviet Union’s participation in the war against Japan under the Yalta Agreement between the United States, the Soviet Union, and Britain was the recognition of the independence of the Mongolian People’s Republic by China. In accordance with the Soviet-Chinese Friendship Treaty in Moscow in June 1945, under the auspices of the Yalta Powers Agreement, the Republic of China, at the urging of the Soviet side, declared that the Mongolian people would recognize independence if the Mongolian people could vote for independence. Thus, at the request of the ROC, on October 20, 1945, a referendum was held in the territory of the Mongolian People’s Repubic, and the Mongolian people voted 100 percent in favor. On January 5, 1946, the government of the Republic of China officially recognized the independence of the Mongolian People’s Republic based on the results of the referendum. By recognizing Mongolia’s independence, the ROC ended the complicated relationship between Mongolia and China and laid the foundation for our country to become a world-recognized sovereign state. The presentation discusses the position of the great powers on Mongolia’s independence, and their role in securing it. The presenter will briefly describe her research, which analyzed archival documents in Mongolian, Chinese, English, and Russian of the time, to study the issue of the Republic of China in the Sino-Soviet agreement, the referendum in the Mongolian People’s Republic and its results, and Mongolia’s international position.
Намтар:
Доктор Б.Энхчимэг нь түүхч, хятад судлаач мэргэжилтэй. Тэрээр Тайваний их сургуульд 2008 онд “1945 оны БНМАУ-ын тусгаар тогтнолын санал хураалтын судалгаа” сэдвээр магистрын зэрэг, 2015 онд Тайваний их сургуульд “Монголын тусгаар тогтнол ба Монгол Орос Хятадын харилцаа (1911-1945)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2020 он хүртэл Колумбийн их сургуульд зочин судлаачаар ажилласан.
Speaker’s bio:
Dr. Enkhchimeg B. is a historian and sinologist. She received a master’s degree from the University of Taiwan in 2008 with a dissertation on “Independence Voting in 1945” and a doctorate from the University of Taiwan in 2015 with a dissertation in “Mongolia’s Independence and Mongolia-Russia-China Relations (1911-1945).” Until 2020, she worked as a visiting scholar at Columbia University.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top