“Монголын эдийн засаг ба КОВИД-19” илтгэл-хэлэлцүүлэг 8/26 21:00 УБ, 13:00 GMT, 09:00 EDT

Please note that our VSS programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our August VSS Panel session is planned to be organized in Mongolian, titled “The Mongolian Economy and COVID-19” and the post-event recording will be uploaded with English subtitles.

Нэр: “Монголын эдийн засаг ба КОВИД-19” хэлэлцүүлэг (Энд дарж бүртгүүлэх)
Хэзээ: 8/26 21:00 цаг (УБ), 13:00 цаг (GMT), 09:00 цаг (EDT)

Бид “Virtual Panel Series” цувралын 8-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Монголын эдийн засаг ба КОВИД-19”. Энэ удаагийн дугаарт гурван илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна. Илтгэгчид МУИС-ийн Эдийн засгийн ухааны профессор Б.Отгонтөгс, DeFacto сэтгүүл болон нэвтрүүлгээр бидний сайн мэдэх нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, мөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми оролцож байна. АМСТ-ийн Олон нийтийн харилцааны зохицуулагч Б.Наранцогт хэлэлцүүлгийн модератор хийнэ.

Илтгэлийн абстрактууд:

КОВИД-19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн ухааны профессор Др. Б.Отгонтөгс

This analysis shows how household expenditures, as well as poverty and inequality of household spending, have changed over the COVID-19 period in Mongolia by using big data. This is the first time the big data generated from value-added tax (VAT) records is being used for research purposes in the country.

We find that on average, households’ spending increased during the pandemic year of 2020, while poverty and inequality of spending slightly declined (the poverty headcount rate declined by 4.8 percentage points and the Gini coefficient by 0.026 points in 2020 compared with 2019).

However, the big data, which allows monthly tracking of these indicators, shows that expenditure had large swings during the year, with decreases in the first and the third quarter of 2020, when the strictest lockdowns were instituted in the capital city Ulaanbaatar, at times propagated to other cities and provinces. Spending of both the poorest two quintiles and the richest quintile was affected more by the pandemic. Urban households’ spending has declined the most during lockdowns, while rural households’ spending was affected more in the first half of the year, perhaps due to the inability to export the livestock produce. Female-headed households and households with few or no children had higher levels of expenditures compared with others, but their spending changed in tandem with the general pattern in the country.

The shock of the pandemic on household spending, especially that of the poorest 40 percent of households (as measured by expenditure), was softened by an economic stimulus package introduced in April 2020. The stimulus spending included a large social protection component, most of which is spent on increased universal child allowance. However, the sustainability of fiscal outlays of this magnitude in the future is unclear.

The big data provides a different estimate of consumption, poverty and inequality compared with that of household surveys. However, used in combination with an innovative approach used in this study, provides a new avenue for tracking spending, as well as poverty and inequality based on expenditures, on a much more frequent basis than was possible until now, allowing to examine how these indicators respond to policy changes. The design of this research also shows that data constructed from restricted public sector big data can be used as a new source for empirical and policy research without compromising privacy and confidentiality of data.

Монголын ковидын эдийн засгийн сорилтууд” эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан

Монгол улсын өрсөлдөх чадвар ковидын үед” Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал Б.Лакшми

Монгол Улсын өрсөлдөх чадвар ковидын үед
Дэлхийн өрсөлдөх чадварын 2021 оны судалгааны үр дүнгээр Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 64 улсаас 60-рт эрэмбэлэгдсэн. Өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан хэдий ч (өмнөх онд 61-рт) өрсөлдөх чадвар өндөртэй улс орнуудтай харьцуулахад ерөнхий оноо 40.0 болж (өмнөх онд 43.4) өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөх чадвар хамгийн сул байгаа юм.
Цар тахлын нөлөө нь өрсөлдөх чадвар сул, технологийн дэд бүтэц тааруу, хөгжиж буй улс орнуудад илүү хүнд тусч, эдийн засгийн чадавх, бүтээмж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарт үзүүлсэн сөрөг нөлөө нь өрсөлдөх чадварыг хойш татаж байна. Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татсан үзүүлэлтүүдэд төсвийн алдагдал, ДНБ-ийн бууралт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, ил тод байдал, засгийн газрын татаас, тэгш боломж, судалгаа шинжилгээнд зарцуулж буй зардал, шударга ёс зэрэг үзүүлэлтүүд оржээ.
Цар тахалтай тэмцэхэд эдийн засгийн хурдан тэнхрэх байдал, шинэ технологи нэвтрүүлэлт буюу хуучин технологи, нөөц бололцоогоо дахин дайчлах байдал, нийгмийн халамж болон уялдаа холбоотой ажиллах зэрэг нь маш чухал байна. Өрсөлдөх чадвараар тэргүүлсэн улс орнууд дээрх хүчин зүйлүүд дээр төвлөрч ажиллаж байгааг бид анхаарч суралцах шаардлагатай.

Илтгэгчдийн тухай:

Профессор Б. Отгонтөгс нь 1995 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд эдийн засгийн онолын хичээлүүдийг зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг. 2010 онд АНУ-ын Колумбийн их сургуульд боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1998 онд Их Британи улсын Манчестрийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан ба 1992 онд Оросын Холбоот Улсад М. В. Лоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд эдийн засгийн онолоор бакалаврын болон магистрын зэрэг хамгаалсан. Б. Отгонтөгс нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, UNICEF, UNRISD, American Association of University Women, Германы академик олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг DAAD-ийн санхүүжилтээр холбогдох судалгааг хийснээс гадна улсын хэмжээний томоохон төсөл, судалгааны ажлын хэсгүүдэд үр бүтээлтэй ажиллаж, ядуурал, орлого хувиарлалт, боловсролын үр өгөөж, санхүүжилт, тэгш байдлын талаарх судалгаагаар салбартаа танигдсан судлаач эмэгтэй.

 

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь “The Defacto Gazette” болон “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба “DeFacto ярилцлага”хөтлөгч, “Дефакто Тойм” долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан.

 

Б.Лакшми нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техник, эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр, 2002 онд Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 2010 – 2013 онд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Менежер, 2013 оноос одоо хүртэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захиралаар ажиллаж байгаа. Мөн 2018 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн докторантаар сурч байгаа.  Тэрээр мөн 2004 – 2008 онд Герман-Монголын Гүүр ТББ-ийн УЗ гишүүн, 2015 – 2018  онд Улаанбаатар хөгжлийн корпорацийн УЗ-ийн хараат бус гишүүн, 2015 оноос Эмэгтэй захирлуудын клубын гишүүний үүрэг гүйцэтгэж ирсэн.

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top