“Монголын газар тариалангийн түүх” 8/20 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)

Please note that our VSS programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our August Virtual Speaker Series lecture is planned to be organized in Mongolian, titled “The History of Agriculture in Mongolia” and the post-event recording will be uploaded with English subtitles. 

Сэдэв: Монголын газар тариалангийн түүх

Илтгэгч: Б.Пунсалдулам (Sc.D), ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Хэзээ: 8-р сарын 20, 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)

Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү. https://us02web.zoom.us/j/85494710072?pwd=RmY0RzFVZnUyNXF6ZjlXeHR1eEFtQT09

 

Абстракт:

Олон зууны туршид нүүдлийн мал аж ахуй монгол үндэстний амьжиргааны үндэс болсоор иржээ. Үүний зэрэгцээгээр гол мөрний сав газраар амин хувийн хэрэгцээнд тариалан эрхэлж байсныг археологийн болон бичгийн эх сурвалжууд баталж байгаа учир монголчууд газар тариалангийн соёл үгүй ард түмэн, монголын тариалан эрхлэлт үндэсний гүн уламжлалтай биш гэхчлэн үзэх нь андуу ташуу ойлголт юм.
Монголын газар тариалангийн эх үүсвэр шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно. НТӨ YI-II мянган жилийн эхэн үе гэхэд өнөөгийн Умард Хятад, Өвөр Байгалын нутгаар ихээхэн хөгжингүй хэлбэр болох усалгаат газар тариалан эрхэлж байсны ул мөрийг илрүүлээд байна. Дорнод Монгол нь эдгээртэй ижил орчин бүхий нэгэн бүс нутаг болохын хувьд шинэ чулуун зэвсгийн үед газар тариалангийн нэгэн голомт болж байсан нь эргэлзээгүй юм.
Хүрэл, төмрийн түрүү үед монгол нутагт амьдран суугчдын газар тариалан эрхлэлтийн талаарх мэдээ хомс байна. Учир нь төмөрлөгийн эриний эхэн үеэс урьдын зөөлөн дулаан “тааламжит” уур амьсгалын давтамж дуусгавар болж, НТӨ II мянган жилийн эхнээс монгол орны уур амьсгалын орчин өнөөгийн төлөвийг олох болжээ. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх боломж хумигдан, харин мал аж ахуйг бэлчээрийн аргаар адгуулах болсон байна. Гэхдээ хадны зураг дахь анжис бүхий үхрийн дүрслэл нь хүрэл зэвсгийн үед тариалан тодорхой хэмжээнд эрхэлсээр байсныг харуулах чухал нотолгоо болно. НТӨ I мянган жилийн дунд хэрд холбогдох Чандмань-Сагилын соёлын хүн амын хүнсний төрөлд амуу будаа зэрэг тариалангийн бүтээгдэхүүн багтаж байсан тухай археоботаник болон генетикийн судалгаагаар тогтоосон нь мал аж ахуйн зэрэгцээ монгол нутгийн экологийн орчинд зохицсон сортын ургамлыг тарималжуулан, хүнсэнд хүргэлсээр байсныг харуулна.
Монголчууд тариалангийн өөрийн гэсэн уламжлалтай, тэр нь газар зүй, байгаль-цаг уурын онцлог бүсдээ тохирсон арга ажиллагаатай байв. Газар тариаланг эрт ба дундад эртний төр улсуудын үед нүүдэлчин ахуйд тохирсон хязгаарлагдмал хүрээнд эрхэлсээр иржээ. Сэлэнгэ мөрний сав нутаг буюу эдүгээ монгол орны хойд хэсэг, Буриадын нутаг газар тариалан эрхлэхэд харьцангуй тохиромжтой бөгөөд эрт цагаас монголчуудын уламжлалт газар тариалангийн бүс болсоор иржээ.
Монголын газар тариалан үлэмж хөгжсөн үе болох ХХ-XXI зуунд Монголын газар тариалангийн хөгжилд тухайн цаг үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл, хүчин зүйл хэрхэн нөлөөлж ирснийг тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн өмчийн олон хэлбэрийн аж ахуй, нэгжийн бүтэц зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагатай холбон гаргасан болно.
ХХ-ХХI зууны Монголын газар тариалан тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн обьектив шаардлагын дагуу хөгжиж ирсэн, эдийн засгийн зүй тогтолт үйл явц болохыг гарган тодруулснаар түүх бичлэг дэх зарим үнэлэмж дүгнэлтийг эргэн харсан болно.

Илтгэгчийн тухай:

Доктор Б.Пунсалдулам нь Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. Тэрээр 1985 онд МУИС-ийг түүх, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2004 онд “1911 оны Монголын Үндэсний хувьсгалын түүх бичлэг (1911-2003 он)” сэдвээр Түүхийн ухааны докторын (Ph.D) зэргийг хамгаалсан. 2008 онд профессор цол хүртсэн. 2021 онд “Монголын газар тариалангийн түүх” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг хамгаалсан.

Бүтээлүүд:

  1. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүх бичлэг  (1911- 2003). УБ., 2006.
  2. Монголын түүх бичлэг. Монгол улсын шинжлэх ухаан судлал. ХХХ боть. УБ., 2010.
  3. Монголын газар тариалангийн түүх (1900-1958 он) Тэргүүн  дэвтэр.  УБ., 2017.
  4. Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх (ХХ зуун) УБ., 2019.
  5. Монголын газар тариалангийн түүх (1959-2019 он) Дэд дэвтэр. УБ., 2019.

Title: The History of Agriculture in Mongolia

Presenter: Punsaldulam Bor (Sc.D), Leading Research Fellow, Institute of History and Ethnology, Mongolian Academy of Sciences

When: Friday, August 20, 2021, 9pm (ULAT) | 1pm (GMT) | 9am EDT | 6am PDT

Where: via Zoom. Please join us at the scheduled date and time.

Zoom Link: 

https://us02web.zoom.us/j/85494710072?pwd=RmY0RzFVZnUyNXF6ZjlXeHR1eEFtQT09

Meeting ID: 854 9471 0072
Passcode: 741987

 

Abstract:

For centuries, nomadic pastoralism has been the basis of Mongolians’ livelihood. At the same time, archeological and written sources confirm that farming was practiced in the river basin areas for household use, so it is a misconception that Mongolians are a people without agricultural culture and that Mongolian farming has no far back traditions.
Mongolia’s agricultural resources date back to the New Stone Age. Traces of irrigated agriculture, a highly developed agricultural form, has been discovered in present-day northern China and Transbaikalia, dating between the 7th and 2nd millennia BCE. As a region with a similar environment, Eastern Mongolia was undoubtedly one of the agricultural centers of the Stone Age.
In the Early Bronze and Iron Ages, there was a lack of information on farming in Mongolia. This is because, since the beginning of the metallurgical era, the frequency of the mildly “pleasant” climate has ceased, and from the beginning of the second millennium BCE, Mongolia’s climate has returned to its current state. As a result, opportunities for agricultural production shrank, and livestock grazing became a pasture. However, the depiction of a plowed cow in a petroglyph is an important piece of evidence that farming continued to some extent during the Bronze Age. Archaeobotanical and genetic studies have shown that the Chandmani-Sagil culture population included grains such as cereals in the middle of the first millennium BCE.
The Mongols had their own farming traditions, which were adapted to their geographical and climatic conditions. Agriculture was practiced in the early and Middle Ages by a limited number of nomadic peoples. The Selenge River Basin, now part of northern Mongolia and Buryatia, is relatively suitable for agriculture and has long been a traditional agricultural area for Mongolians.
The 20th and 21st centuries, a period where Mongolian agriculture developed immensely, are closely tied to the external and domestic political factors that influenced the development of Mongolian agriculture at that time.
The presentation revisits the assessments in the historical record by highlighting the fact that Mongolian agriculture in the twentieth and twenty-first centuries is a rational economic process developed in accordance with the requirements of the country’s socio-economic objective.

About the speaker:

Dr. B. Punsaldulam is a leading researcher at the Institute of History and Ethnology at the Academy of Sciences. She graduated from the National University of Mongolia in 1985 as a historian and history teacher. In 2004, she defended her doctoral dissertation (Ph.D.) in “History of the Mongolian National Revolution of 1911 (1911-2003)”. In 2008 she became a professor. In 2021, she defended her Doctor of Historical Sciences (Sc.D) degree in “Mongolian Agricultural History”.

Publications:

  1. Historiography of the Mongolian National Revolution of 1911 (1911-2003). Ulaanbaatar, 2006.
  2. Mongolian historiography. Mongolian science. Issue XXX. Ulaanbaatar, 2010.
  3. History of Mongolian Agriculture (1900-1958) Book 1. Ulaanbaatar, 2017.
  4. History of the establishment of a new culture in Mongolia (20th century). Ulaanbaatar, 2019.
  5. History of Mongolian Agriculture (1959-2019) Book 2. Ulaanbaatar, 2019.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top