“Монголын газар тариалангийн салбарыг дижиталжуулахуй” 6/24 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)

Please note that our VSS programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our June Virtual Speaker Series lecture is planned to be organized in Mongolian, titled “Digitizing the agricultural farming in Mongolia” and the post-event recording will be uploaded with English subtitles. 

Сэдэв: Монголын газар тариалангийн салбарыг дижиталжуулахуй

Илтгэгч: М. Чимэгсайхан, Agrolly Mongolia гар утасны програмын багийн тэргүүн.

Хэзээ: 6-р сарын 24, 21:00 цаг (УБ); 09 цаг (EDT)

Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү. https://us02web.zoom.us/j/88385120607?pwd=VkZYcFdQd21pdDRSZGkrdGwrZmR4QT09

Илтгэлийн тухай:

Agrolly Mongolia нь хөдөө орон нутгийн тариаланчдыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, амжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх гар утасны програм юм. Agrolly бол дэлхий нийтийн шийдэл бөгөөд үүнийг анх Монгол, Бразил, Энэтхэг, Тайванийн магистрын оюутнуудын бүлэг эхлүүлсэн. Агролли нь IBM компаниас явуулдаг дэлхийн технологийн уралдаан болох Call for Code 2020-ийн 179 орны төлөөлөл болсон 400,000 оролцогчдын дундаас Гран При шагнал авсан. Тэмцээнд ялалт байгуулсны дараа төслийн баг Энэтхэг, Бразил, Монгол Улсад тохирсон програмуудыг хөгжүүлэхээр шийдсэн бөгөөд Мөнхбаярын Чимэгсайхан нь Монгол дахь багийг байгуулан уг газар тариалангийн програмыг боловсруулж эхэлжээ.

Илтгэгчийн тухай:

М.Чимэгсайхан нь нийгмийн гарааны бизнес, хүний эрх, боловсролын чиглэлээр ажилласан бөгөөд жижиг, том бизнес, ашгийн бус байгууллагын салбарт зургаа гаруй жил сургалт явуулах, удирдлага, судалгааны ажил хийж байсан туршлагатай. Хүн худалдаалахтай тэмцэх олон улсын ТББ-д Нийгмийн гарааны бизнесийн сургагч багш, гадаад харилцааны зохицуулагчаар ажиллаж байсан. Тэрээр АНУ-ын засгийн газрын санхүүжилтээр Фулбрайтын магистерын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж (2018-2020) Нью Йорк дахь Пэйс их сургуульд магистрын зэргээ Гарааны бизнесийн чиглэлээр хамгаалж, Бизнес эрхлэх чиглэлээр MBA хөтөлбөрт хамрагджээ. Хөтөлбөрийнхөө сүүлийн жилд тэрээр багийн хамт “IBM Tech Challenge” буюу “Call for Code 2020” хөтөлбөрт оролцож, хөдөө орон нутгийн жижиг тариаланчдад цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд туслах гар утасны аппликейшн бүтээх төслөөр Гран При шагнал хүртэж, IBM-ээс дэмжлэг авсан. Чимэгсайхан нь Agrolly компанийг АНУ улсад үүсгэн байгуулалцаж, мөн Монголын хөдөө орон нутаг дахь нийгэм, эдийн засгийн асуудлыг хөдөө аж ахуй, бизнес эрхлэлтийг хослуулан шийдвэрлэх зорилгоор Монголд тохирсон “Agrolly Mongolia App”-ийг Монголд ажиллуулахаар ажиллаж буй “Nomads Agritech Innovations” хэмээх компанийг үүсгэн байгуулжээ.

—————————————-

Title: Digitizing the agricultural farming in Mongolia

Speaker: Chimka Munkhbayar, Co-founder of Agrolly and Team leader of Agrolly Mongolia

Date: June 24, 9 pm (ULAT); 9 am (EDT)

Link: Please enter the Zoom room directly at the scheduled time and date. https://us02web.zoom.us/j/88385120607?pwd=VkZYcFdQd21pdDRSZGkrdGwrZmR4QT09

Abstract:

Agrolly Mongolia is a mobile app to support rural farmers fight against climate change and improve their livelihoods. Agrolly is a global solution and was initially commenced by a group of master’s students from Mongolia, Brazil, India, and Taiwan. Agrolly has been selected for the grand prize of the Call for Code 2020, a global tech competition conducted by IBM Company. In the Call for Code 2020 competition, 400,000 young people representing 179 countries participated. After winning the competition, the team decided to develop tailored apps for Mongolia, India, and Brazil. Chimka Munkhbayar has established the local team in Mongolia and the team started developing Agrolly Mongolia, farming app.

About the speaker:

Chimka has professional experience in the fields of social enterprise, human rights, and education, with six years of training, program, and research experience in freelance, small and large business, and non-profit settings. Previously, she worked for an international NGO fighting against human trafficking, as a Social Enterprise trainer and Foreign Relations Coordinator. She achieved a Fulbright scholarship (2018-2020) funded by the US government and did her master’s at Pace University in New York focusing on MBA in Entrepreneurship. During the final year of her program, along her current colleagues she participated in the prestigious IBM Tech Challenge, Call for Code 2020 with the idea of developing a mobile app to help rural smallholder farmers fight against climate change. The team won the grand prize from the competition and then received a seed funding as well as full support from the IBM. Chimka has recently co-founded a global company Agrolly and also founded the company, Nomads Agritech Innovations based in Mongolia to work to launch Agrolly Mongolia App tailored to Mongolia to solve socio-economic issues in rural Mongolia with the combination of Agriculture and Entrepreneurship.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top