Please note that our VSS programming is alternating between Mongolian and English every month as part of our larger plan to support more Mongolian scholars. Our February VSS Panel session is planned to be organized in Mongolian, titled “The Science of AI” and the post-event recording will be uploaded with English subtitles.
Нэр: “Хиймэл оюуны шинжлэх ухаан” хэлэлцүүлэг (Энд дарж бүртгүүлэх)
Хэзээ: 2/23 21:00 цаг УБ | 2/23 13:00 цаг GMT | 2/23 8:00 цаг EST
Бид “Virtual Panel Series” цувралын 2-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Хиймэл оюуны шинжлэх ухаан”. Энэ удаагийн дугаарт дөрвөн илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна. АМСТ-ийн Олон нийтийн харилцааны зохицуулагч Б.Наранцогт хэлэлцүүлгийн модератор хийнэ.
“Чимэгэ технологи“ С.Бадрал (Болорсофт, Чимэгэ, Ү.Байгуулагч., Программ хангамжийн архитектор)
Абстракт: Ямар компанийг хиймэл оюуны компани гэж тодорхойлох вэ? Чимэгэ компанийн түүх, өнгөрсөн жил хүрсэн амжилт, цаашдын зорилт. Хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц ба анхаарах зүйлс.
“Гүнзгий сургалт гэж юу вэ?” Др. С.Сайнбаяр (Facebook AI Team, судлаач)
Абстракт: Хиймэл оюун ухаан сүүлийн үед үсрэнгүй хөгжиж, түүний хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд ихээр хэрэглэгдэх болсон. Энэ хөгжлийн гол түлхүүр нь Гүнзгий Сургалтын салбар билээ. Анх тархины бүтцээс санаагаа авсан энэ салбар сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжин, зураг таних, эх хэл боловсруулах гэх мэт бүх л төрлийн машин сургалтанд түлхүү ашиглагдаж байна. Илтгэгч Гүнзгий Сургалтын үүсэл хөгжил ба үндсэн ойголтуудын талаар ярих болно.
“Мета хиймэл оюун ухаан загварчлал буюу өөрөө өөрийгөө сургагч хиймэл оюуныг нь бүтээх нь” Др. М.Цэндсүрэн (Google AI Team, судлаач)
Абстракт: Хиймэл оюун ухаан загварчлал, гүнзгий сургалтын түгээмэл аргууд нь их хэмжээний өгөгдөл болон маш урт хугацааны оновчлолын үр дүнд амжилттай ажилладаг. Ийнхүү нэгэнт сургаж авсан загвар нь ижил төрлийн боловч өөр тархалттай өгөгдөл дээр ажилладаггүй ба бид дахин урт хугацааны оновчлол хийх, улмаар шинээр загварчлал бүтээх шаардлагатай болдог. Хүний тархи харин эсрэгээрээ маш уян хатан, хурдтай суралцах чадвартай. Хиймэл оюун ухааны энэхүү статик, хурдтай хөрвөх чадваргүй сул талыг бид мета түвшинд загварчилж өгснөөр сайжруулах боломжтой. Би энэхүү яриагаараа мета хиймэл оюун загварчлалын талаар хэлэлцэхээс гадна энэ чиглэлд хэвлүүлсэн өөрийн судалгааны хэсгээс танилцуулна.
“Монголын Хиймэл Оюуны салбарт мэргэжлийн коммюнитигийн үзүүлэх нөлөө” С.Уянга (MLUB-н CEO, ICT Group-н Senior AI Engineer)
Абстракт: Монголд сүүлийн жилүүдэд Хиймэл Оюуны ашиглалтын тухай их ярих болсон хэдий ч хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхийн өмнө хэрэглэгч үүнд бэлэн байх хэрэгтэйгээс гадна энэ салбарт ажиллах хүний нөөцийн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ салбарт мэргэжлийн коммюнити байх нь хэрэглэгчдэд дата болон хиймэл оюуны ашиглалт, ач холбогдлыг таниулах, дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох боломжийг олгох, залуу үеийг энэ салбар луу орж судалгаа хийх, ажиллах сэдлийг төрүүлэхээс гадна open data буюу нээлттэй датаг дэмжих зорилгоор Machine Learning UB (MLUB) коммюнити үйл ажиллагаа явуулж байна.
“Олон хэлний их хэмжээний үг зүйн сан” Др. Б.Хуягбаатар (МУИС-ийн Машин Оюуны Лабораторийн багш, Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор)
Абстракт: Энэхүү илтгэлээр өөрсдийн хөгжүүлж буй олон хэл дээрх үг зүйн санг танилцуулах юм. Энэ өгөгдлийн сан нь дэлхийд одоогоор хамгийн өргөн ашиглагдаж буй 20 хэлний 1 сая орчим үгсийн 8 сая гаруй үг зүйн хувиллуудыг агуулдаг ба энэ санг хиймэл оюун ба эх хэл боловсруулалтын салбарт хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцэх юм.
Др. М.Цэндсүрэн нь Гүүгл компаний хиймэл оюун ухааны багт судлаачаар ажилладаг. Тэрээр МУИС-ийг 2010 онд төгсөж 2012, 2015 онуудад Чүнгбүк их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. 2015-2017 онд Массачусетс мужын их сургуульд докторын дараах судлаач, 2017-2020 онд Майкрософт компаний хиймэл оюун ухааны судалгааны багт ахлах судлаачаар тус тус ажилласан туршлагатай.
С.Уянга нь MLUB-н CEO, ICT Group-н Senior AI Engineer-р ажилладаг. Тэрээр МУИС-ийг 2012 онд төгсөж, 2017 онд Тайваньд Бизнесийн удирдлагын магистр, 2019 онд Массачусетс мужын Bentley их сургуульд Шинжлэх ухааны магистр, 2019 оноос хойш MLUB-г үүсгэн байгуулан, удирдлагаар ажиллаж байгаа.
Cannot participate in the meeting due to Zoom’s participation limit of 100. Probably should have let the interested parties be aware about it.
We apologize for the inconvenience. We posted notifications on the Facebook event page, but next time we’ll have automated emails in case we’re at capacity again. Thank you for your interest, and we hope you come back for our future lectures.