Upcoming Events

There are no upcoming events at this time.

Монголд Зориулсан Ном Хөтөлбөр

/Монголд Зориулсан Ном Хөтөлбөр
Монголд Зориулсан Ном Хөтөлбөр 2017-02-01T22:40:25+00:00

 

Books for Mongolia

Монгол дахь англи хэл дээрх номын хамгийн том түгээгч АМСТ.

Азийн сангийн түнш болсноороо бид Монголын байгууллагуудад дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн эх үүсвэртэй холбогдоход тусалж байна. Бид жил бүр Монгол орны өнцөг булан бүрт дунд сургууль, их дээд сургууль, төрийн бус байгууллага, бодлого гаргах түвшний байгууллага гэх мэт 500 орчим байгууллагад хүрч ажилладаг. 1993 оноос хойш тус хөтөлбөр хүүхдийн үлгэрийн номноос эхлээд их сургуулийн сурах бичиг гэх мэт нэг сая орчим номыг Монголын оюутан сурагчид, манлайлагчдын гар дээр хүргээд байна.

2013 оны 10 сард АМСТ нь Азийн Cангийн Азид зориулсан ном хөтөлбөрийг Монголд зориулсан ном хөтөлбөр нэртэйгээр хэрэгжүүлэхээр болсон. АМСТ болон Азид зориулсан ном хөтөлбөр нь Монголын байгууллагуудыг дэлхийн шилдэг мэдээллийн эх үүсвэрээс ирсэн чанартай ном сургалтын материалаар хангахаар ажилладаг. Азийн Сан анх 1990 онд Монгол үйл ажиллагаа явуулж эхлэхэд Азид зориулсан ном хөтөлбөр Монголд нэн шаардлагатай байгаа англи хэлний ном, сургалтын материал хандивлаж, хэрэгцээ шаардлагыг нь хангаж эхэлсэн юм. Тэр үеэс хойш АНУ-ын тэргүүлэх хэвлэлийн компаниудаас хандивласан сая орчим номыг Монголын өнцөг булан бүрт байх төрөл бүрийн байгууллагуудад түгээж ирсэн.

Азийн Сантай хийсэн түншлэлийн хүрээнд АМСТ эдгээр номыг түгээхийн зэрэгцээ хөтөлбөрийн хүрээнд номын санчдын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. АМСТ болон Азийн сан тусгай өдөрлөг, арга хэмжээ, нийгмийн сүлжээгээр дамжуулан англи хэлний эрдэм шинжилгээ, сургалтын болон энгийн номын хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нээлттэй боловсролын эх үүсвэрийг ашиглахыг дэмжиж хамтран ажилладаг.

Two Pics

Сүүлийн үеийн хандивын арга хэмжээнүүд

2014 оны 2 сард АМСТ Монголд зориулсан ном хөтөлбөрийн анхны ирсэн номын түгээлтийг эхлүүлсэн. Түүнээс хойш 500 гаруй сургууль, их дээд сургууль, номын сан, төрийн байгууллагуудад ном хандивласан. АМСТ нийтдээ 100,000 гаруй номыг Монголын 21 аймагт хандивлаад байна. СЭЗДС, Үндэс Хуулийн Номын Сан, Ховд Их Сургууль зэрэг байгууллагуудад томоохон хэмжээгээр ном хандивласан. Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвд шинээр хүүхдийн уншлагын танхим нээгдэх үеэр бид тусгайлан номын хандив өргөсөн.

“Энэхүү номын хандивт Монголын ард түмэн гүнээ талархаж байна.” – хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм.

Эдгээр хандивлаж буй номуудын ихэнх нь орон нутгийн сургууль, номын санд зориулсан анхан шатны англи хэлний номууд байсан бөгөөд ирсэн номын 30% болох анагаахын чиглэлийн номуудыг Монгол Улсын Анагаахын Их Сургууль, түүний дөрвөн салбар сургууль, орон нутгийн эмнэлэг, төрийн эрүүл мэндийн