СОЁЛЫН ӨВ: ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

“Куратор гэж хэн бэ: Кураторын үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлага” Цахим хэлэлцүүлэг

Хэзээ: 2021 оны 1-р сарын 21 нд 10:00 цагт (GMT+8)

Zoom-н өрөө: https://us02web.zoom.us/j/83684209065?pwd=STNrRldHQTVBbmRrKy9lYzkrQ3JyUT09

Zoom:  ID: 83684209065    Password: 326337

Хугацаа: 90 минут

Фэйсбүүк эвент холбоос: https://fb.me/e/h36q75VsZ

Зүүмд нэгдэх боломжгүй бол та хэлэлцүүлэгийг фэйсбүүк лайваар хүлээж авч үзээрэй. 

The American Center for Mongolian Studies is pleased to announce the launch of the monthly “Cultural Heritage Discussion” series. These discussions will focus on issues facing the museum industry, and the first discussion will focus on “Who is a Curator: The Role, Participation, Needs, and Requirements of Curators” to train Mongolian museum and cultural professionals and will be led by P. Myagmartseren, the second alumnus of the ACMS-Rubin Museum of Art internship program. Our cultural heritage programs are intended to train museum professionals, run exchange programs funded by Henry Luce Foundation in the USA. The discussion will be delivered in Mongolian. 

Америкийн Монгол Судлалын Төвийн шинэ онд эхлүүлж байгаа “Соёлын Ѳвийн Сэдэвт Хэлэлцүүлэг” цахим үйл ажиллагааг сар болгон цуврал хэлбэрээр явуулахаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр хэлэлцүүлэгт музейн салбарт тулгамдаж буй асуудалтай холбоотой сэдвийг хамрах ба эхний удаагийн хэлэлцүүлэг маань “Куратор гэж хэн бэ: Кураторын үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлага” сэдвээр манай Соёлын Өвийн Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Монголын музей, соёлын салбарын мэргэжилтнүүдийг АНУ-ын Рубины Урлагийн Музейд дадлагажуулах хөтөлбөрийн хоёр дахь удаагийн төгсөгч П.Мягмарцэрэн удирдан энэхүү хэлэлцүүлгийг хийнэ. Манай Соёлын Ѳвийн Хѳтѳлбѳр АНУ дахь Henry Luce Foundation дэмжлэгтэйгээр музейн боловсон хүчин бэлтгэхэд дэмжин туслах, мэргэжилтэн харилцан солилцох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү хэлэлцүүлэг маань сонирхсон бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй болно. Та дээрх зүүмийн ай ди, нууц үгийг оруулаад хэлэлцүүлэгт оролцоорой.

Хэлэлцүүлгийн зорилго: Кураторуудын үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлагын талаарх ойлголт мөн уг мэргэжлийн талаарх дутуу дулимаг ойлголтыг музей, галерейн куратор, бие даасан куратор, салбарын удирдах албаны төлөөлөл, уран бүтээлч нарын олон талт өнцгөөс хэлэлцэж, соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүст болон олон нийтэд таниулах

Хэлэлцүүлэг хийх шалтгаан: Монголын урлагийн салбарт куратор гэдэг нэршил танигдаад багагүй хугацааг өнгөрчээ. Нэршлийн хувьд аваад үзвэл манайд сүүлийн 10-аад жил илүү хэрэглээнд орж эхэлсэн байна. Уг нэр томьёог хэлнийх нь хувьд тодорхойлбол Латин хэлний curatus гэдэг үгнээс гаралтай, “харж хандан, хадгалан хамгаалах” гэх утгатай үг хэдий ч өнөөдөр куратор гэдэг нэршил нь дэлхийн урлагийн экосистемд зөвхөн хэлний утгын төвшинд хашигдахгүй харин  илүү нарийвчилсан тодорхой ур чадвартай мэргэжилтнүүдийг нэрлэдэг болсон байна. Тухайлбал, Нью-Йоркийн Бард Их Сургуульд Кураторын мэргэжлээр Магистрийн зэрэг олгож, урлагийн түүх, судалгааны суурьтай судлаачдыг Куратор болгон бэлтгэн гаргадаг. Энэ мэтээр маш нарийсан хөгжиж байгаа тухайн мэргэжил, түүний нэршил, ойлголт Монголын соёл урлагийн салбарт ч ялгаагүй хэрэгцээ шаардлага, цаг хугацаа нь болж орж ирсэн байна. Гэхдээ өдий болтол уран бүтээлчдийн хувьд, урлаг судлалаар суралцаж буй оюутануудын хувьд ч, цаашлаад олон нийтийн хувьд ч “Куратор гэж хэн бэ? Юу хийдэг хүн юу бэ?” гэсэн асуултууд байсаар байна. Тиймээс энэ сэдвийн дагуу Кураторууд хийгээд салбарын төлөөлөл болсон хүмүүс хоорондоо ярилцаж, өөрсдийн байр суурь, санаа бодлыг хуваалцах нь маш чухал юм. Энэ хэлэлцүүлэг нь  Монголын соёл урлагийн экосистемийг зөв голдрилоор, олон улсын стандарттай уялдан хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа бүх талуудад бие биенээ илүү ойлгох, суралцах нэн хэрэгцээтэй солилцоо болно гэж найдаж байна.

Хэлэлцүүлгийн ерөнхий агуулга гурван хэсгээс бүрдэнэ:

Музейн Куратор

Галерейн Куратор

Чөлөөт Куратор

Асуулт, хувиарлалт:

10:00-10:05 Модератор хэлэлцүүлгийг нээж, оролцогчдийг танилцуулна.

10:05-10:10 Модератор АНУ-ын жишээ дээр кураторын үүрэг, оролцооны талаар ярина.

10.10-10.30 Куратор гэж хэн бэ? Асуултын дагуу оролцогчид өөрсдийн тодорхойлолт, үзэл бодлыг хуваалцана.

10.30-10.50 Музейн куратор гэж бэ? Тэдний үүрэг, оролцоо, ур чадвар, шалгуур үзүүлэлт. (МУЗГ-ийн захирал Б.Сарантуяа, МУЗГ-ийн менежер Х.Гүнсэн, Занабазарын музейн куратор Д.Гоомарал)

10.50-11:00 Чөлөөт куратор гэж хэн бэ? Яагаад бие даасан статустай ажилладаг. Чөлөөт кураторын үнэлэмж, ялгарал, бэрхшээл (Ванжил Урлагийн Институтийн захирал Ц.Цэндпүрэв)

11:00-11:10 Уран бүтээлчийн үүднээс кураторын үүрэг, оролцоо, чадамж, шаардлагыг хэрхэн харж, ойлгодог вэ? (Уран бүтээлч О.Золбоотөгөлдөр)

11:10-11:20 Хувийн галерей куратортой байдаг уу? Байдаг бол ямар ажил үүрэг, оролцоотой? Байдаггүй бол яагаад? Куратортой байх шаардлагатай юу? Өөрийн кураторгүй хувийн галерей кураторын ажил үүргийн хэрэгцээ шаардлагийг хэрхэн яаж гүйцэтгэдэг вэ?

11:20-11:30 Дүгнэлт хэсэг: Кураторын хэрэгцээ шаардлага байна уу? Куратор мэргэжилд ерөнхий нэг тодорхойлолт өгөх боломжтой юу? (Оролцогчид бүгд санал бодлоо солилцох)

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top