Соёлын Өв – Цуврал Хэлэлцүүлэг: Монголын Их дээд сургуулиудын дэргэдэх музейн түүх, хөгжил, онцлог

Хэзээ:  2021 оны 9-р сарын 15, Лхагва гараг

Үргэлжлэх хугацаа: 10:00-12:00 (өглөөний)

Зүүм өрөөний линк:https://us02web.zoom.us/j/89921406452?pwd=NGdnVEdXZXFuU0pCREhaam1NOHRWdz09

Meeting ID: 899 2140 6452

Passcode: 618763

Жич: Зүүм өрөө нь 100 хүний хязгаартай тул та багтахгүй бол манай төвийн фэйсбүүк хуудсаар live хүлээн авч үзнэ үү. 

The American Center for Mongolian Studies is pleased to announce the ninth discussion of the  “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “Mongolian University Museums` development, distinction and its history” and will be led by M.Uyanga (MULS).

Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв – Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Монголын Их дээд сургуулиудын дэргэдэх музейн түүх, хөгжил, онцлог” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг М.Уянга (ХААИС-ийн Нүүдлийн Соёл Иргэншлийн Музей) удирдан явуулна. 

Хэлэлцүүлгийн зорилго 

Их дээд сургуулиудын дэргэдэх музейдын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, зорилго нэгтгэх өөрийн болон бусад орны музейдтэй харьцуулах, асуудлуудад гарц шийдлийг олох, хэлэлцүүлгээс гарсан үр дүн, санал шийдлийг нэгтгэн холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх.

Хэлэлцүүлгийн агуулга  

Монгол улсад Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Улаанбаатарын Их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим бүртгэлтэй байдаг. Эдгээр музейдын түүх, хөгжил болон бусад музейдээс ялгарах онцлог бусад орны их дээд сургуулийн дэргэдэх музейн хөгжлийн түвшинтэй харьцуулан ярилцах болно. Хэлэлцүүлгээр доорх үндсэн асуулгын хүрээнд ярилцах ба тодруулах үүднээс зарим холбогдох асуултыг нэмэлтээр асууна.

  • Их дээд сургуулиудын дэргэдэх музейн түүх болон хөгжлийн явц
  • Бусад өмчийн болон төрлийн музейгээс ялгарах онцлог юу вэ?
  • Бусад орны их дээд сургуулийн дэргэдэх музейдтэй харьцуулахад хөгжлийн түвшин ямар шатанд явж байна вэ? 

Зохион байгуулалт

Модератор удирдан чиглүүлж, зочин оролцогчид илтгэл тавих, холбогдох асуултыг асууж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэг явагдана. Оролцогч нь 5-10 минут илтгэл тавих, асуултыг 2 минутад багтаан хариулах зарчим баримтална.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

10:00-10:05  Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.

10:05-10:10  АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.

10:10-10:25  ХААИС-ийн Нүүдлийн соёл иргэншлийн музейн эрхлэгч М.Уянга ”Бусад орны их дээд сургуулийн дэргэдэх музейд: Харьцуулсан шинжилгээ” сэдвээр хэлэлцүүлгийн нээлт ppt үзүүлэн ярина. 

10: 25-11:45  Хэлэлцүүлэг

11:45-11:55   Асуулт, хариулт  

11:55-12:00   Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт  

Модератор 

  1. М.Уянга- ХААИС, Нүүдлийн соёл иргэншлийн музейн эрхлэгч 

Зочин Оролцогчид

  1. Ё.Mажигсүрэн-ШУТИС, ГУУС, Геологи, Эрдэс баялгийн музейн ЭША. 
  2. Ч.Батнайрамдал- АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийн захирал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top