Соёлын Өв- Цуврал Хэлэлцүүлэг: Хувийн музей, музейн хөгжилд үзүүлэх нөлөө ба соёлын өвийн хамгаалалт

Хэзээ:  2021 оны 7-р сарын 28

Үргэлжлэх хугацаа: 10:00- 12:00

Join Zoom Meeting: https://us02web.zoom.us/j/84830014217?pwd=ZjYxcTNIQnFoa0VUTk84eTNkOFdzUT09

Meeting ID: 848 3001 4217

Passcode: 153107

Facebook холбоос: https://www.facebook.com/events/619937502301936

Жич: Зүүм маань 100 хүний хязгаартай тул та багтахгүй бол манай төвийн фэйсбүүк хуудсаар live хүлээн авч үзнэ үү. 

The American Center for Mongolian Studies is pleased to announce the seventh discussion of the  “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “Private museums, their contribution to museum development and cultural heritage conservation” and will be led by M.Zolbayar ( Mongolian Ethnographic Ger Museum, Secretary of ICOM).

Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв – Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа ” Хувийн музей, музейн хөгжилд түүний үзүүлэх нөлөө ба соёлын өвийн хамгаалалтсэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг М. Золбаяр (Угсаатны Зүйн Гэр Музейн эрхлэгч, ОУМЗ-ийн Монголын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга ) удирдан явуулна. 

Хэлэлцүүлгийн зорилго 

Монгол улсын хувийн музейн төлөөллүүд анх удаа цахим хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэхүү цахим хэлэлцүүлгийн зорилго нь иргэд, олон нийтэд хувийн музейн зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, сурталчлах, тус салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх гарц, шийдлийг олох, хамтран ажиллах боломжийг судлах, бий болгох, туршлага, санал бодлоо солилцох юм.

Хэлэлцүүлгийн агуулга  

–       Монгол улсад хувийн музей үүсэж хөгжсөн түүх, музейн хөгжилд оруулж буй хувь нэмэр, нөлөө, цаашдын хөгжил, ирээдүй;

–       Биет болон биет бус соёлын өвийг хэрхэн цуглуулах, хадгалах, хамгаалах, сурталчлах талаар;

–       Соёлын өвийг хамгаалах тухай, Соёлын тухай, Музейн тухай зэрэг хууль нь хувийн музейн соёлын өвийг цуглуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд ямар нөлөөг, хэрхэн үзүүлж байгаа, мөн эрх зүйн орчинд оруулах шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн талаар;

–       Салбарын онцлог, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалцах

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

10:00-10:05  Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.

10:05-10:10  АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.

10:10-10:25  Модератор “ Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн музейнуудын тухай   ” сэдвээр хэлэлцүүлгийн нээлт ppt үзүүлэн ярина. 

10:25-10:40  Зочин оролцогчид өөрсдийн төлөөлж буй музейн талаар товч танилцуулга хийнэ. 

10:40-11:45   Хэлэлцүүлэг

11:45-11:55   Асуулт, хариулт  

11:55-12:00   Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт  

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top