Соёлын өв цуврал семинар: “Музейн Ёс зүй” Танхимын сургалт

Хэзээ: 2022 оны 9-р сарын 30, 10:00 цаг (өглөө)

Сургалтын удирдагч багш нар:  Д.Бумаа, Д.Мөнхтогоо, С.Энхнаран 

Сургалт болох газар: Улаанбаатар хотын төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн өрөө

Сургалтын бүртгэл: Та сургалтад оролцох бол дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Thttps://forms.gle/GPAvwwneWHarYRh57

Сургалтын агуулга:

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ
  • Олон улсын музейн зөвлөлийн музейн ёс зүйн баримт бичгүүд, зорилт, зарчим, ач холбогдол.
  • Музейн ес зүйн дүрмийг хянах, өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаа, арга зүй, тулгамдсан асуудал ба оролцооны талаар танилцуулна.
  • Мэргэжлийн ёс зүйн олон талт асуудалд илтгэл нь музей, нийгмийн салбарын ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, мөрдлөгийн тухай өгүүлнэ.  Ингэхдээ эрдэм шинжилгээний ажилтан, сан хөмрөгийн эрхлэгч нар цуглуулга бүрдүүлэх, хадгалалт хамгаалалт, судалгаа, үзэсгэлэн, боловсролын зэрэг ажлыг хөтлөн явуулахдаа мэргэжлийн ёс зүйд нийцүүлэн ажиллах ур чадвар шаардагдаж, мэргэжлийн сорилт болдог талаар өгүүлнэ. Мөн музейн орчинд ёс зүй нь музейн үйл ажиллагааны суурь зарчмыг тодорхойлох мэтгэлцээний процесс, харин музейд үзэсгэлэн үзмэр дэглэхдээ байгалийн болон соёлын өвийн үнэ цэнийг мэдрэх, мөн чанарыг ойлгох, менежмент хийх бололцоогоор хангах мэргэжлийн ёс зүйн талаар өгүүлнэ.  

Сургалтын хөтөлбөр

I хэсэг: Танилцуулга

10:00- 10:10 АМСТ болон хамтран зохион байгуулагчдын төлөөлөл нээлтийн үг хэлнэ.

10:10- 10:30 МҮМ-н Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо Ph.D  “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ“ сэдвээр илтгэл тавина.

II хэсэг: 

10:30- 11:00 Олон улсын  музейн зөвлөлийн  Монголын  үндэсний хорооны тэргүүн Д.Бумаа, дэд проф., Ph.D. “Олон улсын музейн зөвлөлийн Музейн ёс зүйн баримт бичгүүд, Музейн ёс зүйн дүрмийг өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаа” 

III хэсэг: 

11:00- 12:00 Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхнаран, “Мэргэжлийн ёс зүйн олон талт асуудалд” 

Хамтран зохион байгуулагч:, Олон Улсын  Музейн Зөвлөлийн  Монголын  Үндэсний Хороо, Монголын Үндэсний Музей, СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэн

Дэмжигч байгууллага: Улаанбаатар Хотын нийтийн төв Номын Сан

Leave a Comment

Your email address will not be published.

Scroll to Top
Skip to content