Соёлын Өв-Цуврал Хэлэлцүүлэг: Музейн манлайлал

The American Center for Mongolian Studies is pleased to announce the tenth discussion of the  “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “ Museum leadership  ” and will be led by P.Baigali ( Director at Fine Arts Museum of Mongolia). 

Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв -Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Музейн манлайлал ” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгаль удирдан явуулна. 

Хэлэлцүүлгийн зорилго

Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах сурталчлах чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг хэлнэ. 

Олон нийтийн соёл урлаг, түүх, гоо зүйн хэрэгцээг хангахад музейн салбар хэрхэн манлайлах вэ? Энэхүү үйл хэрэгт музейн манлайлал ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг онцлон таниулахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хэлэлцүүлгийн агуулга  

Агуулга үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Музейн манлайлал гэж юу вэ? Музейн манлайлал нийгэмд ямар үүрэгтэй вэ? 
  • Монгол дахь музейн манлайллыг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон нийт болон соёл урлагийг дэмжигч байгууллагуудыг хэрхэн татан оролцуулах вэ? 
  • Музейн манлайллыг бий болгоход тулгамдаж буй асуудлууд 

Зохион байгуулалт

Модератор удирдан чиглүүлж, зочин оролцогчид илтгэл тавих, холбогдох асуултыг асууж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэг явагдана. Оролцогч нь асуултыг 3-5 минутад багтаан хариулах зарчим баримтална. 

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

10:00-10:05  Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.

10:05-10:10 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.

10:10-10:25  Модератор П.Байгаль “Музейн манлайлал” сэдвээр хэлэлцүүлгийн нээж илтгэл тавина.

10: 25-11:45  Хэлэлцүүлэг

11:45-11:55   Асуулт, хариулт  

11:55-12:00   Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт  

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content