Хэзээ: 2022 оны 6-р сарын 24, 10:00 цаг (өглөө)
Хаана: Улаанбаатар хотын төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн өрөө
Сургалтын бүртгэл: Та сургалтанд оролцох бол дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://forms.gle/TgsLFbPKVyuAwqjB7 Эсвэл 9910-9359 утсаар бүртгүүлж болно.
Сургалтын удирдагч багш: Ж.Эрхэмтөгс (СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор)
Сургалтын агуулга:
- Төсөл боловсруулах зарчим
- Төслийн үндэслэл шаардлага, хэрэгцээ тодорхойлохуй
- Нөхцөл байдлыг шинжилж, ирээдүйг зураглахуй
- Төслийн зорилго – үр дүнгийн уялдаа, үр нөлөө
Сургалтын хөтөлбөр
I хэсэг: Танилцуулга
10:00- 10:10 АМСТ болон хамтран зохион байгуулагчдын төлөөлөл нээлтийн үг хэлнэ.
10:10- 10:30 МҮМ-н Мэргэжил арга зүйн төвийн дарга Др.Д.Мөнхтогоо “АНУ-ын элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгээр Монголын Үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл, туршлага“ сэдвээр тус музейн туршлагыг хуваалцах илтгэл тавина.
II хэсэг:
10:30- 11:00 “Төсөл боловсруулах арга зүйн зарчим” лекц тавина.
III хэсэг:
11:00- 12:00 Бүтээлч ажил: Шинэ санааг төсөл болгохуй
Хамтран зохион байгуулагч: Олон Улсын Музейн Зөвлөл, Монголын Музейн Нэгдсэн Холбоо
Дэмжигч байгууллага: Соёл урлагийн их сургууль, Монголын Үндэсний Музей, Улаанбаатар Хотын нийтийн төв Номын Сан