|
Оюутан судлаачдад зориулсан цуврал сургалт |
|
Оюутан судлаачид нь Интернет дэх мэдээллийн эх үүсвэрүүдээс хэрхэн чөлөөтэй хайлт хийж өөрсдийн судалгаа шинжилгээний ажилдаа ашиглах, вэбэд суурилсан нээлттэй үйлчилгээнүүдийг өөрийн олж авсан мэдлэгээ цэгцлэн, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулахад хэрхэн ашиглаж болох талаар цуврал сургалтуудыг Америкийн Монгол Судлалын Төвөөс 2009-2010 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Түүнчлэн, вэбэд суурилсан энэ төрлийн үйлчилгээнүүдийн тухай монгол хэл дээр бичигдсэн гарын авлагууд бараг байдаггүй тул сургалтын явцад боловсруулсан материалыг өөрийн сургалтын вэб хуудсандаа байрлуулж олны хүртээл болгож байна.
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
"Google Docs-г ашиглах нь" сэдвийн дагуу сургалт зохион байгуулагдлаа |
|
Америкийн Монгол Судлалын Төвөөс оюутан судлаачдад зориулан зохион байгуулж буй цуврал сургалтын дөрөв дэхь нь 2010 оны 3-р сарын 24-нд “Google Docs-г ашиглах нь” сэдвийн дагуу зохион байгуулагдлаа.
Google Docs нь вэбэд суурилсан, үнэ төлбөргүй хэрэглээний программ бөгөөд дотроо текст хэлбэрийн мэдээлэл боловсруулах(word processing), хүснэгт хэлбэрийн мэдээлэл боловсруулах (spreadsheets), илтгэл бэлтгэх (presentation) гэсэн хэсгүүдтэй. Google –с санал болгож буй энэхүү программ нь хэрэглэгчдэд бичиг баримтуудыг онлайнаар хамтран боловсруулах боломжийг олгодог.
Текст хэлбэрийн мэдээлэл, хүснэгт хэлбэрийн мэдээлэл, илтгэлийг вэбэд түшиглэн онлайнаар бэлтгэж болдог бөгөөд хэрэглэгч өөрийн компьютертаа эсвэл Google-н серверт хадгалж болдог.
Энэхүү үйлчилгээг оюутан судлаачид байнга ашиглаж сурвал хамтран ажиллаж, судалгаа хийх явцдаа цаг хугацааг хэмнэж найдвартай ажиллах боломжтой болдог давуу талтай.
Сургалтанд МУИС, Хүмүүнлэгийн Их Сургуулийн оюутнууд хамрагдлаа. |
|
АМСТ-ийн номын сан нь 1917-1940 онд батлагдсан Монгол Улсын хууль, дүрмийн эмхтгэл бүхий дижитал номын санг үүсгэлээ. Тус санд БНМАУ-ын үндсэн хуулиас эхлээд хуучин монгол бичгээр бичсэн нийт 1600 орчим хуудас хууль дүрмүүдийг оруулсан. Энэхүү төслийг АНУ-ын боловсролын яамны (TICFIA) хөтөлбөр,номын сангийн(LALORC) төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
Дараах хаягаар дижитал номын сан руу орж үзээрэй.
http://www.mongoliacenter.org/library/digitalbooks
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 5 |