|
Оюутан судлаачдад зориулсан цуврал сургалт |
|
Оюутан судлаачид нь Интернет дэх мэдээллийн эх үүсвэрүүдээс хэрхэн чөлөөтэй хайлт хийж өөрсдийн судалгаа шинжилгээний ажилдаа ашиглах, вэбэд суурилсан нээлттэй үйлчилгээнүүдийг өөрийн олж авсан мэдлэгээ цэгцлэн, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулахад хэрхэн ашиглаж болох талаар цуврал сургалтуудыг Америкийн Монгол Судлалын Төвөөс 2009-2010 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Түүнчлэн, вэбэд суурилсан энэ төрлийн үйлчилгээнүүдийн тухай монгол хэл дээр бичигдсэн гарын авлагууд бараг байдаггүй тул сургалтын явцад боловсруулсан материалыг өөрийн сургалтын вэб хуудсандаа байрлуулж олны хүртээл болгож байна.
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
"Google Docs-г ашиглах нь" сэдвийн дагуу сургалт зохион байгуулагдана |
|
Америкийн Монгол Судлалын Төвөөс оюутан судлаачдад зориулан зохион байгуулж буй цуврал сургалтын дөрөв дэхь нь 2010 оны 3-р сарын 24-нд “Google Docs-г ашиглах нь” сэдвийн дагуу зохион байгуулагдана.
Google Docs нь вэбэд суурилсан, үнэ төлбөргүй хэрэглээний программ бөгөөд дотроо текст хэлбэрийн мэдээлэл боловсруулах(word processing), хүснэгт хэлбэрийн мэдээлэл боловсруулах (spreadsheets), илтгэл бэлтгэх (presentation) гэсэн хэсгүүдтэй. Google –с санал болгож буй энэхүү программ нь хэрэглэгчдэд бичиг баримтуудыг онлайнаар хамтран боловсруулах боломжийг олгодог.
Текст хэлбэрийн мэдээлэл, хүснэгт хэлбэрийн мэдээлэл, илтгэлийг вэбэд түшиглэн онлайнаар бэлтгэж болдог бөгөөд хэрэглэгч өөрийн компьютертаа эсвэл Google-н серверт хадгалж болдог.
Энэхүү үйлчилгээг оюутан судлаачид байнга ашиглаж сурвал хамтран ажиллаж, судалгаа хийх явцдаа цаг хугацааг хэмнэж найдвартай ажиллах боломжтой болдог давуу талтай.
Та Google Docs-н тухай илүү ихийг мэдэхийг хүсч байвал манай сургалтанд хамрагдаарай.
Шалгуур: Их дээд сургуулийн оюутан байх
Сургалтын төлбөр: төлбөргүй
Хугацаа: 2010 оны 03 дүгээр сарын 24-ны 16.00 цагт
Хаана: АМСТ-ийн номын санд /МУИС-ийн 5-р байр, 304 тоот/
Бүртгэл: Хэрэв та сургалтанд хамрагдахыг хүсвэл 2010 оны 03 дүгээр сарын 24-с өмнө
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
хаягаар өөрийн овог нэр, сургууль, ангиа бичиж явуулна уу. Хамгийн эхэнд бүртгүүлсэн 15 оюутан оролцох боломжтой.
Оюутан суралцагчид та бүхнийг сургалтанд урьж байна.
|
|
|
Гүүгл Сколар-н тухай сургалт зохиогдлоо |
|
АМСТ-өөс 2010 онд зохион байгуулж буй цуврал сургалтын гурав дахь нь Google – Scholar сэдвийн дагуу 2010 оны 3-р сарын 10-ны Лхагва гаригын 16.00 цагаас зохион байгуулагдлаа.
Google Scholar нь Интернетэд байрласан эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн нийтлэл, дипломын төсөл, ном, судалгаа шинжилгээний дүгнэлтүүд, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн хүрээлэнгүүд, судалгааны бүлгэмүүдийн тайлангууд болон тэдгээрийн хураангуй зэрэг өргөн хүрээг хамарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийн бүрэн эх болон ишлэлүүд дундаас хайлт хийх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, Интернет дэх эрдэм шинжилгээний мэдээллийг ашиглах гарц болж өгдөг.
Google Scholar-ийн хайлтын үр дүнд төлбөртэйгээр болон үнэ төлбөргүйгээр бүрэн эхээр нь унших боломжтой асар олон эрдэм шинжилгээний материалуудын эхүүдийг индексжүүлэн харуулдаг бөгөөд гадаадын ихэнх их дээд сургуулиуд EBSCO, Proquest, JSTOR, Lexis Nexis, Springer гэх мэт ном, сонин, сэтгүүлүүдийн олон онлайн сангуудтай холбогдон бүрэн эхээр унших эрхийг сургуулийнхаа оюутнуудад худалдан авч өгсөн байдаг тул материалуудыг шууд унших боломжтой байдаг. Харамсалтай нь Монголын их дээд сургуулиуд ийм сангуудтай холбогдох эрхийг оюутнууддаа худалдан авч ашиглуулах талаар дорвитой ажил хийхгүй байна. Иймээс бид Open access буюу үнэ төлбөргүй унших боломжтой эхүүдийг л ашиглах эрхтэй юм. Гэхдээ Google Scholar-т үнэ төлбөргүй унших боломжтой эрдэм шинжилгээний материалууд маш олон байдаг гэдгийг хэлэхэд таатай байна. Харин та Америкийн Монгол Судлалын Төвийн номын санд ирж JSTOR сэтгүүлийн сан дахь нийтлэлүүдийг бүрэн эхээр нь унших боломжтой.
Google Scholar нь 2008 онд дэлхийн олон орны багш, эрдэмтэд судлаачдаас авсан санал асуулгаар сургалт эрдэм шинжилгээний шилдэг 100 хэрэгслэлийн нэгээр шалгарсан.
Сургалтанд МУИС, ШУТИС, ХУИС, Шинжлэх Ухааны Академийн оюутан судлаачид оролцлоо.
Цаашид цуврал сургалтууд сард 1-2 удаа үргэлжлэн зохион байгуулагдах тул оюутан суралцагчид та бүхнийг урьж байна. |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 6 |