|
Номын сангуудын хамтын ажиллагаа - Уулзалт №6 |
|
АМСТ болон Номын сангуудын виртуаль консерциумаас зохион байгуулж буй ээлжит уулзалт АМСТөв дээр 2008 оны 5-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтаар OCLC(Online Computer Library Center) байгууллага болон WorldCat нэгдсэн каталогийг танилцуулж, тус каталог дахь ном зүйн энгийн үйлчилгээнүүдийг хэрхэн ашиглах тухай сургалт семинар зохион байгуулагдав.
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
АМСТ-ийн номын сан-мэдээллийн менежер сургалтанд хамрагдлаа. |
 Архивын тухай сургалт 2008 оны 4 дүгээр сарын 15-25-нд АНУ-ын Чикаго хотод Америкийн Хилийн Чанад дахь Судалгааны Төвүүдийн Холбоо(CAORC), Олон Улсын Судалгааны Цахим номын сан хөтөлбөр(DLIR program)-өөс зохион байгуулсан номын сан-мэдээллийн ажилтнуудын сургалтанд АМСТ-ийн номын сангийн менежер хамрагдлаа.
Сургалт:
- JSTOR – мэдээллийн сан
- Олон Улсын Судалгааны Цахим номын сангийн нэгдсэн каталог
- Worldcat нэгдсэн каталог, түүний үйлчилгээнүүд
- Архив номын сангийн ялгаа
- Ном каталогжуулалт, ангилал
гэсэн сэдвийн дор явагдаж DLIR хөтөлбөрийн зохицуулагч болон номын сангийн зөвлөх, JSTOR мэдээллийн сангийн номын сангийн харилцаа хариуцсан дэд захирал болон сургалтын зохицуулагч, OCLC-ийн сургагч багш, Чикагогийн түүхийн музейн номын сан-архивын зөвлөх, Чикаго дахь Илинойгийн их сургуулийн каталогич, тус сургуулийн номын сан-мэдээллийн мэргэжилтэн нар хичээл заав.
Сургалтанд Энэтхэг, Тунис, Алжир, Мороко, Пакистан, Шри Ланк, Армян, Турк, Камбож, Палестин, Сенегал, АНУ, Монгол Улсаас ирсэн 14 номын сан-мэдээллийн ажилтнууд оролцжээ.
Сургалтыг Гети сангаас ивээн тэтгэсэн байна.
АМСТ-ийн номын сангийн менежер нь 2008 оны 5 дугаар сарын 8-ны 11.00 цагт АМСТ дээр зохион байгуулагдах “Номын санчдын хамтын ажиллагаа” сэдэвт ээлжит уулзалтан дээр сургалтанд оролцсон тухай тайланг тавьж номын сангийн ажилчидтай санал бодлоо солилцоно. Уулзалтын тухай мэдээллийг
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
майл хаягаар болон 350486 утсаар лавлана уу. |
|
|
АМСТөвийн номын сан вэб хуудастай боллоо. |
|
Америкийн Монгол Судлалын төв номын сан вэб хуудастай боллоо. Тус хуудсанд АМСТ-ийн номын сангийн танилцуулга, онлайн каталог, мэдээллийн сангийн тухай мэдээлэл төдийгүй Дотоод Ази судлалтай холбоотой каталог, мэдээллийн сан, вэбийн холболтын сангийн цуглуулгууд, Улаанбаатар дахь зарим номын сангуудын танилцуулга зэрэг лавлагааны мэдээллүүд Англи болон Монгол хэл дээр бичигдсэн. Түүнчлэн АМСТ-ийн онлайн каталог, WorldCat-ийн каталог, Google Scholar, Дотоод Ази судлалын Google-ийн хайлтын систем, Интернэтээс бүрэн эхээр нь эсвэл хэсэгчлэн унших боломж бүхий номын фондтой виртуаль номын сангийн хайлтын систем зэрэг үйлчилгээнүүдийг багтаасан нь уншигчдад олон боломжийг олгосон.
Номын сангийн вэб хуудасны хаяг:
Энэхүү вэб хуудас нь Монголын болон олон улсын номын сангууд дахь Монгол, Дотоод Азийн тухай эх үүсвэрүүдийн лавлагааны мэдээлллийг анх удаа үүсгэсэн вэб хуудас болж чадсанаараа онцлог юм.
Танд вэб хуудсыг сайжруулах тухай шинэ санаа, зөвлөгөө байвал дараах хаягаар бидэнд хандана уу
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
. |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 6 |