Menu

Guests Online

АМСТ-ийн Цуврал Лекц

Speaker Series
Цуврал лекцэд оролцогчид
АМСТ-ийн Цуврал Лекц нь Монгол болон олон улсын эрдэмтдээс олон нийтэд зориулан явуулдаг үргэлжилсэн цуврал лекц юм. Цуврал лекц нь 2004 оны хавраас эхлэн явагдсан бөгөөд хичээлийн жилд дунджаар 12 лекц болдог.

Лекц нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн номын сангийн байранд Пүрэв гаригийн 17.30-18.30 цагийн хооронд болдог бөгөөд 40-50 минут үргэлжилж, оролцогч гишүүд сонирхсон асуултаа асуух боломж олгодог. 18.30-19.30 цагийн хооронд оролцогчид цай кофе, хөнгөн зууштай хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх боломжтой.

АМСТ нь эрдэмтэд, судлаачдыг цуврал лекцийн хүрээнд лекц уншихыг урьж байна. Хэрэв та бүхэн 8-р сарын сүүлээс 7-р сарын эхэн хүртэлх хугацаанд Монголд зочлохыг төлөвлөж байвал info@mongoliacenter.org хаягаар бидэнтэй холбогдож лекцийн өдрөө товлоно уу. Лекц нь англи хэл дээр явагдах бөгөөд шинжлэх ухааны аль ч салбарын ямар ч сэдвээр байж болно. АМСТ-ийн Цуврал лекц нь Таны эрдмийн ажлыг олон нийтэд таниулах, Монгол улсад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлах сайхан боломж юм. Хэрвээ та лекц уншихыг хүсч байвал 2-3 долоо хоногийн өмнө бидэнд мэдэгдээрэй.