Menu

Guests Online

АМСТ- Дэмчигийн Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлэг 2013

Image
Д.Энхбаатар
Д.Энхбаатарын нэрэмжит хээрийн судалгааны тэтгэлгийг Америкийн Монгол Судлалын Төвөөс Монголд судалгаа хийх Хойд Америкийн эрдэмтэдтэй хамтран ажиллах сонирхолтой Монгол оюутнуудад олгодог билээ. Тус хөтөлбөрийн зорилго нь авьяаслаг ирээдүйтэй бакалаврын, магистр, докторын ба докторын дараахь зэрэглэлийн оюутнуудыг Монголд судалгаа хийж буй олон улсын судлаач эрдэмтэдтэй холбож өгөхөд оршдог. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 2013 оны зун, намар гүйцэтгэх судалгааны ажлыг дэмжих үүднээс $500-ын тэтгэлэг тус хөтөлбөрөөс олгох болно. Уг хөтөлбөрт хамрагдахын хүсэгчид нь Монгол улсын иргэн, Монгол эсвэл Хойд Америкийн их дээд сургуулийн үндсэн оюутан байх ёстой. Судалгааны ажил нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн гээд шинжлэх ухааны  аль ч салбарт байж болно. Өргөдлийг 2013 оны 2-р сарын 15-ны дотор хүлээж авах болно.

Д. Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлэгийг хүртэгч оюутан судалгааны ажлаа Хойд Америкийн их сургуулийн багш эрдэмтэн Судалгааны Удирдагчийн доор гүйцэтгэх ёстой. Уг Судалгааны Удирдагч нь хийгдэх судалгааны ажлын ихэнх хэсэгт Монголд байрлаж байх ёстой. Тус хөтөлбөр нь оюутнуудын бие даасан судалгааны төслийг дэмжих боломжгүй. Судалгааны Удирдагч нь өмнө нь эрдэм шинжилгээний хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх бөгөөд оюутны хээрийн судалгааны ажлыг хянах, мөн шууд байдлаар удирдахыг зөвшөөрсөн байх ёстой. Тэтгэлэг хүртсэн оюутан 2013 оны 5-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд доод тал нь 6 долоо хоног Монголд хээрийн судалгаа хийж өнгөрүүлнэ.

Тэтгэлэг хүсэгч оюутан өргөдөл бөглөхдөө 2013 оны зун, намар төлөвлөж буй эсвэл эхэлчихсэн байгаа Монголд хийх судалгааны төслийнхөө талаар бичнэ. Мөн судалгааны төсөлд хамрагдснаар оюутны боловсрол ба ирээдүйн эрдмийн ажилд ямар ахиц гарах ба АНУ-Монгол Улс хоорондын эрдмийн ажилд хэрхэн хувь нэмэр оруулахаа тайлбарлана. Тэтгэлэг хүсэгч тухайн судалгааны ажлыг нь удирдах Судалгааны Удирдагчаасаа албан захидал авч өргөдөлтэйгээ хавсруулсан байх ёстой. Өргөдөлд шаардлагатай бусад зүйлүүд болон тэтгэлэгийн нөхцөлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АМСТ-ийн вэбсайт www.mongoliacenter.org -аас авна уу.

Эцсийн шалгаруулалтыг шалгаруулах зөвлөлөөр шийдэх бөгөөд оюутнуудын судалгаа хийх судалгааны чиглэл, судалгааны төвшин, хүйс ба бусад үзүүлэлтүүдийг аль болох төрөлжүүлэн шалгаруулна. Бүх тэтгэлэгт хамрагдагсад судалгааны хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн хээрийн судалгааны талаар мөн энэхүү судалгаа нь хэрхэн тэдний эрдмийн ажлыг баяжуулсан талаар эцсийн тайлан бичих ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг АМСТ-ийн вэбсайтаас www.mongoliacenter.org авах боломжтой. 

Өргөдлийн багцыг хүлээж авах цаад талын хугацаа: 2-р сарын 15, 2013

 

 
Тэтгэлэгийн тухай

АМСТ, Д.Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлэгт хөтөлбөрийг орчин үеийн  судалгааны арга барил, технологийг нэвтэрхий мэддэг Монголын шинэ залуу эрдэмтдийг бэлтгэх үүднээс хээрийн судалгаа хийх боломжийг Монгол оюутнуудад олгодог билээ. Уг хөтөлбөрийн зорилго нь оюутнуудыг судалгааны шинэ арга барилд сургах, мөн эрдмийн ажлаа үргэлжлүүлэн хийхдээ өөрийн орондоо судалгаагаа үргэлжлүүлэн хийхийг нь дэмжихэд оршино. Тэтгэлэгт хамрагдагсад нь бакалавраас эхлэн докторын дараахь зэргийн оюутнууд байна. Эдгээр оюутнууд цаашид Монгол дахь эрдмийн ажлаа докторын болон докторын дараахь төвшинд өөр төрлийн тэтгэлэгээр үргэлжлүүлэх боломжтой юм.

АМСТ-ийн Д.Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлэг нь АМСТ-өөс Монгол оюутнуудад зориулан олгодог байсан зуны хээрийн судалгааны тэтгэлэгийн үргэлжлэл болно. Энэхүү тэтгэлэг нь Монгол оюутнуудад зун хээрийн судалгаа хийх боломжийг таван жилийн турш олгосоор ирсэн юм. Д. Энхбаатар нь АМСТ-ийн дэд захирал байсан бөгөөд манай төвийн хамгийн анхны ба урт хугацаагаар ажилласан ажилчдын нэг билээ. Энхбаатар гуай энэхүү хөтөлбөрийг дахин сэргээхийг ихэд дэмжсээр ирсэн мөн хувиасааа хандив өргөхийг хүссэн тул энэхүү тэтгэлэгийг түүний нэрэмжит болгосон юм.

 
Болзол ба нөхцөлүүд

1. Тэтгэлэг хүсэгч нь Монголын иргэн байх ёстой ба Монгол эсвэл Хойд Америкийн их сургуулийн үндсэн оюутан байна

2. Тэтгэлэг хүртэгсэд 5 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Монголд доод тал нь 6 долоо хоног судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн байх. Оюутан судалгааны ажлыг нь тодорхой хэмжээгээр удирдах Судалгааны Удирдагчтайгаа хамтран ажиллах. Монгол оюутан нь Судалгааны Удирдагчаа зөвхөн Хойд Америкийн сургуулиас сонгоно.

3. Тэтгэлэг хүсэгч нь бакалаврын 3-р күрс ба түүнээс дээш түвшнийх эсвэл магистр, докторын болон докторын дараах түвшний оюутан байх.

4. Өргөдлийн багцад бүх 6 материал орсон байх ба өргөдлийг 2013 оны 2-р сарын 15-наас өмнө бүрдүүлж  өгөх. Өргөдлийг Улаанбаатар дахь АМСТ-ийн хаягаар илгээх эсвэл info@mongoliacenter.org хаягаар ирүүлж болно.

5. Тэтгэлэгийн тал хэсгийг тэтгэлэг хүртэгч судалгааныхаа эцсийн тайлангаа гаргах үед олгоно. Тайландаа судалгааны үр дүн ба энэхүү туршлага нь тэтгэлэг хүртэгчийн ирээдүйн ажлын амжилтад ямар нөлөөтэй байсан эсэх талаар бичих.

6. АМСТ нь олгох тэтгэлэгээс НДШ болон ХХОАТ-ыг зохих хувиар суутган авч тухайн татварын албадуудад шилжүүлнэ. АМСТ нь хуулийн дагуу тэтгэлэг хүртэгчдийн НДШ-д тодорхой хувийг төлнө.

7. АМСТ-д тэтгэлгийн хэмжээ ба төрлийг мөн ерөнхий нөхцөл болзлыг тэтгэлэг хүсэгчид эцсийн шийдвэрийг хүргэхээс өмнө өөрчлөх эрх нь байх болно.