|
АМСТ- Дэмчигийн Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлэг 2011 |
|
Д.Энхбаатарын нэрэмжит хээрийн судалгааны тэтгэлгийг Америкийн Монгол Судлалын Төвөөс Монголд судалгаа хийх Хойд Америкийн эрдэмтэдтэй хамтран ажиллах сонирхолтой Монгол оюутнуудад олгодог билээ. Тус хөтөлбөрийн зорилго нь авьяаслаг ирээдүйтэй бакалаврын, магистр, докторын ба докторын дараахь зэрэглэлийн оюутнуудыг Монголд судалгаа хийж буй олон улсын судлаач эрдэмтэдтэй холбож өгөхөд оршдог. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 2011 оны зун, намар гүйцэтгэх судалгааны ажлыг дэмжих үүднээс $500-ын тэтгэлэг тус хөтөлбөрөөс олгох болно. Уг хөтөлбөрт хамрагдахын хүсэгчид нь Монгол улсын иргэн, Монгол эсвэл Хойд Америкийн их дээд сургуулийн үндсэн оюутан байх ёстой. Судалгааны ажил нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн гээд шинжлэх ухааны аль ч салбарт байж болно. Өргөдлийг 2011 оны 5-р сарын 1-ий дотор хүлээж авах болно.
Д. Энхбаатарын Нэрэмжит Хээрийн Судалгааны Тэтгэлгийг хүртэгч оюутан судалгааны ажлаа Хойд Америкийн их сургуулийн багш эрдэмтэн Судалгааны Удирдагч-ийн доор гүйцэтгэх ёстой. Уг Судалгааны Удирдагч нь хийгдэх судалгааны ажлын ихэнх хэсэгт Монголд байрлаж байх ёстой. Тус хөтөлбөр нь оюутнуудын бие даасан судалгааны төслийг дэмжих боломжгүй. Судалгааны Удирдагч нь өмнө нь эрдэм шинжилгээний хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх бөгөөд оюутны хээрийн судалгааны ажлыг хянах үүн дотроо шууд байдлаар удирдахыг зөвшөөрсөн байх ёстой. Тэтгэлэг хүртсэн оюутан 2011 оны 5-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд доод тал нь 6 долоо хоног Монголд хээрийн судалгаа хийж өнгөрүүлнэ.
Цааш нь... |
|
|
АМСТ ба Монголын Мусульманчуудын Нийгэмлэгүүдийн Холбоо |
|
АМСТ ба Монголын Мусульманчуудын Нийгэмлэгүүдийн Холбоо-ны тэргүүнтэй уулзаж хамтран ажиллах талаар ярилцав.
Гуравдугаар сард АМСТ, Монголын Мусульманчуудын Холбоо болон Монголын Казак Судлалын ТББ-ын тэргүүдтэй уулзаж хамтарсан судалгааны сэдвүүд, уг сэдвүүдийг сонирхох эрдэмтдийг дэмжих болон бусад хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр тус холбооноос АМСТ-д Казак Монгол хэл дээрх номын сангийн цуглуулганд хэд хэдэн номыг бэлэглэлэв. Холбооны тэргүүн удахгүй тус төвийн номын сангийн цуглуулгуудыг сонирхох журмаар хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.
|
|
|
SIT-ийн шинэ оюутнууд АМСТ-өөр зочлов |
SIT-ийн 12 оюутан тус хөтөлбөрт хамрагдахаар Монголд хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутнууд АМСТ дээр ирж судалгааны материал, Монголд тэдний сонирхсон сэдвийн дагуу эрдэмтэдтэй холбоо тогтоох мөн АМСТ дээр зохион байгуулдаг судалгааны тайлант хуралдаа хэрхэн оролцох талаар ярилцлаа. Хүрэлцэн ирсэн оюутнууд Amherst College, Grinnell, Fordham, Wheaton, Amherst, Warren Wilson College болон Smith College-ийн нэгдүгээр курсийн юутнууд болно. |
|
|
AМСТ шинэ дижитал лаборатори суурилуулав |
|
TICFIA хөтөлбөрийн санхүүжилтээр АМСТ, Тод Номын Гэрэл төв-тэй хамтран хуучны судруудыг дижиталжуулах програм болон бусад багаж хэрэгслүүдийг худалдан авч суурилууллаа. Чанарын өндөр зэрэглэлээр авсан фото зургууд ба Dublin Core стандартыг ашиглан метадата-г зориулалтын вэб-портал дээр Omeka системийн тусламжтай байрлуулах болно. Уг төслийг хэрэгжүүлснээр эдгээр тод, хуучин Монгол ба Төвд бичгээр бичигдсэн судруудыг дэлхийн хаана ч буй судлаач эрдэмтэд орчуулгын ажил, эх бичгийг судалгаа болон бусад түүхийн судалгаандаа үнэгүй ашиглах боломжтой болох юм. Энэхүү төслийн удирдагчаар Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн Б. Түвшинтөгс ажиллаж байна. .
|
|
|
АМСТ энэ улиралд Монголын олон тэргүүлэх эрдэмтэдтэй уулзлаа |
|
Энэ хавар АМСТ олон эрдэмтдийг хүлээн авч уулзах боломж тохиолоо. Зурган дээр (цагийн зүүний эсрэг талруу): ШУА-ийн эрдэмтэн Э.Пүрэвжав, уран бичээч Жалайр Батбаяр, эх бичиг судлаач багш Чоймаа, Ховд Их Сургуулийн багш нар, шинэ Казак судлалын “Алтан Аргамаг” төвийн тэргүүн, МУИС-ийн Франц судлалын тэнхмийн эрхлэгч Б. Алтангүль.
 Э.Пүрэвжав |
 Чоймаа |
 Жалайр Батбаяр |
 Б. Алтангүль |
 Мөөмөө |
 Ховд Их Сургуулийн багш нар |
|
|
|
AМСТ телевизийн хөтөлбөрт |
|
2-р сард АМСТ-ийн суурин захирал Монголын Үндэсний Телевиз-ийн сэтгүүлчид Монгол дахь олон улсын, ялангуяа АНУ-ын судлаачдын хийж буй судалгааны ажлын талаар ярилцлага өглөө. Тус сард АМСТ мөн Монгол улсын ШУА-ийн урилгаар Манж Чин улсаас тусгаарласан 100 жилийн ойн тэмдэглэлт өдөрлөгт оролцлоо. АМСТ “Монголын Түүхийн Жил”-ийн албан ёсны тэмдэглэлт өдөрлөгт бусад оролцогсдын адилаар номнууд бэлгэнд хүртэв. Ийнхүү АМСТ-ийн номын санд 2010 оноос хойш Монголын түүхийн сэдвээр бичигдсэн 10 гаруй шинэ номнууд нэмэгдлээ. |
|
|
|