Menu

Guests Online

Монголд болсон Эрдэм Шинжилгээний Хурлууд
Gobi Desert
Coming Together

АМСТ нь эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт явуулахаас гадна Монгол улс болон тус бүс нутагт болж буй эрдэм шинжилгээ - судалгаааны ажлуудыг оюутнууд, судлаачид болон Монголд байгаа гадаадынханд мэдээлэх зорилгоор олон нийтэд зориулсан цуврал лекцийг зохион байгуулдаг.  АМСТ-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь эрдмийн гол уурхай болсон МУИС дээр байрлаж  байгаа нь оюутнууд, багш нар, эрдэмтэд судлаачдад хамгийн орйхон байж мэдлэг түгээхэд чухал ач холбогдолтой юм. 

Монгол улс нийгэм, хүмүүнлэг, түүх, эдийн засаг, археологи, байгаль орчин-цаг уур судлал, биологи, ой судлал, анагаах ухаан зэрэг шинжлэх ухааны өргөн салбаруудад эрдэмтэд судлаачдын судалгааны шинэ талбар, шинэ орон зай болж байгаа юм. Түүнчлэн АМСТ нь тус улсад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ судалгааны төслүүдийн талаарх мэдээлэл түгээх төв болж, эрдэмтэд, судлаачдад судалгааны ажлын үр дүн, ололтоо бусад эрдэмтэд, олон нийттэй хуваалцах боломж олгож байна. АМСТ эдгээр мэдээллийг цуглуулан ангилж, сонирхсон хүмүүст цаашдын судалгаандаа ашиглах боломжоор мөн хангадаг.      

АМСТ-өөс ивээн тэтгэж, зохион байгуулсан, хамтран оролцсон хурлуудыг доор жагсаав: