Menu

Login Form






Lost Password?

Guests Online

Зуны цагийн хуваарь
Тус төв нь зуны хуваарийн дагуу Даваа - Баасан гаригуудад 09.00 - 18.00 цагийн хооронд ажиллана. Улсын баяр наадмын үеэр 7-р сарын 10-19 хооронд амарна. Мөн тусгай ажилтай тул 8-р сарын 19-20-нд ажиллахгүй.
 
АМСТ өөрийн блог ажиллуулж эхэллээ.

АМСТ нь судалгаа шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлбар танилцуулгууд бүхий албан ёсны блогтой боллоо. Та блог руу дараах хаягийн дагуу холбогдон ороорой.http://mongolianstudies.blogspot.com. Блог нь нээгдээд удаагүй шинэхэн учраас одоогоор 100 орчим л архивлагдсан нийтлэлтэй(жич: англи хэл дээр) болж байна. Та цаашид манай блогийг өөрийн тандалтын сан буюу RSS сандаа нэмж шинэ нийтлэлүүдийг хоцрохгүй уншиж байгаарай.

 
АМСТ-ийн Номын Санг Хөгжүүлэх Сан

Америкийн Монгол Судлалын Төвийн Удирдах Зөвлөлөөс Та бүхнийг тус төвийн номын санг хөгжүүлэх санд хандив өргөхийг уриалж байна. Энэхүү номын сан нь тус бүс нутагт олон улсын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, түүнчлэн монголын эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг олон улсын түвшинд танилцуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа болно. Тус номын сан нь Монгол улс болон бүс нутгийн талаар англи хэл дээр хэвлэгдсэн цуглуулга бүхий хамгийн хүртээмжтэй номын сан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны 700 орчим сэтгүүлүүдийг бүрэн эхээр нь агуулсан JSTOR мэдээллийн сан-д нэвтрэх эрх бүхий Монголд цорын ганц номын сан юм. Манай номын сангаар өдөрт дунджаар 50 орчим монгол, 10 гаруй гадаадын зочид, судлаачид, оюутнууд үйлчлүүлж байна. Бид Монголын бусад номын сангуудад үлгэр жишээ болохын тулд олон улсын түвшинд хүрсэн мэдээллийн бааз болон системийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхэд таны өргөсөн хандив өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Read more...
 
2009 оны Намрын цуврал лекц - Илтгэл тавихыг урьж байна!

Америкийн Монгол Судлалын Төв эрдэмтэд, судлаачид та бүгдийг 2009 оны Намрын цуврал лекцийн хүрээнд лекц уншихыг урьж байна. Хэрвээ та 2009 оны 9-12 дугаар сарын хооронд өөрийн хийдэг судалгааны ажлынхаа талаар олон нийтэд зориулан лекц унших сонирхолтой байвал info@mongoliacenter.org хаягаар бидэнтэй холбоо барина уу. Эдгээр лекцүүд нь англи хэл дээр явагддаг бөгөөд шинжлэх ухааны аль ч салбарын ямар ч сэдвээр байж болно. АМСТ-ийн Цуврал лекц нь Таны эрдмийн ажлыг олон нийтэд таниулах, Монгол улсад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлах сайхан боломж юм. Хэрвээ та лекц уншихыг хүсч байвал 2-3 долоо хоногийн өмнө бидэнд мэдэгдээрэй.