|
Оуэн Латтимор Хурал - Дотоод Ази Судлал |
|
АМСТ нь ОУМСХ-той хамтран “Оуэн Латтимор: Дотоод Ази Судлалын Өнгөрсөн, Одоо ба Ирээдүй” сэдэвт бага хурлыг 2008 оны 8-р сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба оролцох хүсэлтэй хүмүүсийг саналаа ирүүлэхийг урьж байна. |
|
Read more...
|
|
|
АМСТ-ийн 2008 оны Хаврын Цуврал Лекц |
|
AМСТ-ийн 2008 оны Хаврын Цуврал Лекц 2008 оны 6-р сарын 26-нд дараах лекцээр хаагдана (доорхи мэдээллийг харна уу). Энэ хаврын Цуврал Лекц нь Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн (БЗМТ) ивээл доор явагдсан болно. БЗМТ нь гадаадын их, дээд сургуулиудад элсэх сонирхолтой хүүхэд залуучуудад зөвлөгөө өгдөг төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд Улаанбаатар хот дахь өөрийн төв болон Дархан, Эрдэнэт, Ховд дахь салбаруудаараа дамжуулан жилд 40,000 оюутан, залуучуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. БЗМТ нь АМСТ-ийн монгол улсад эрдмийн ажлыг дэмжих зорилгоо биелүүлэхэд нь гол хамтрагч нь болж ажилладаг ба энэхүү хаврын цуврал лекцийг ивээн тэтгэсэн юм. БЗМТ-ийн вэбхуудас: www.earcmn.org --Эдгээр цуврал лекц олон нийтэд нээлттэй бөгөөд англи хэл дээр явагдана. Манай байрлал: МУИСийн Хичээлийн 5-р байр нь Бага Тойрууд, БНХАУ-ын ЭСЯ-ны баруун хойно, "Залуучууд" зочид буудлын эсрэг талд байрлах 6 давхар шинэ байшин болно. |
|
|
Банзрагчийн Отгонтөгс, Колумбын ИС, Докторант |
2008 оны 6 сарын 26, 17 цагаас МУИС-ийн Хичээлийн 5-р байр, 304 тоот
Боловсрол ба Төв Ази дахь хөдөлмөрийн зээл Энэхүү лекцээрээ илтгэгч Б.Отгонтөгс нь диссертацийн ажлынхаа хүрээнд Дэлхийн Банкнаас Төв Азийн шилжилтийн улс орнуудад хийгдсэн Living Standard Measurement Surveys (LSMS) буюу Амьжиргааны Стандартыг Хэмжих Судалгааг ашиглан хийж байгаа эмпирик судалгааныхаа талаар ярих болно. Түүний судалгаа нь эдгээр орнуудад боловсролын, ялангуяа дээд боловсролын өгөөжийг тооцоолоход анхаарч байна. Б.Отгонтөгс нь 1995 он хүртэл МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд Эдийн засгийн багш байжээ. Тэрээр Москвагийн Их Сургуулийг бакалавр зэрэгтэй, Английн Манчестрийн Их Сургуулийг мастер зэрэгтэй дүүргэсэн ба одоогоор АНУ-ын Колумбын Их сургуульд боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. |
|
|
АМСТ-ийн Цуврал Лекц - Илтгэл тавихыг урьж байна! |
|
Америкийн Монгол Судлалын Төв эрдэмтэд, судлаачид та бүгдийг 2008 оны Намрын цуврал лекцийн хүрээнд лекц уншихыг урьж байна. Хэрвээ та 2008 оны 9-12 сарын хооронд өөрийн хийдэг судалгааны ажлынхаа талаар олон нийтэд зориулан лекц унших сонирхолтой байвал info@mongoliacenter.org хаягаар бидэнтэй холбоо барина уу. Эдгээр лекцүүд нь англи хэл дээр явагддаг бөгөөд шинжлэх ухааны аль ч салбарын ямар ч сэдвээр байж болно. АМСТ-ийн Цуврал лекц нь Таны эрдмийн ажлыг олон нийтэд таниулах, Монгол улсад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлах сайхан боломж юм. Хэрвээ та лекц уншихыг хүсч байвал бидэнд мэдэгдээрэй. Илүү мэдээлэл авахыг хүсвэл дараахь холбоосоор орно уу: http://www.mongoliacenter.org/ss. |
|
|
АМСТ-ийн Номын Санг Хөгжүүлэх Сан |
|
Америкийн Монгол Судлалын Төвийн Удирдах Зөвлөлөөс Та бүхнийг тус төвийн номын санг хөгжүүлэх санд хандив өргөхийг уриалж байна. Энэхүү номын сан нь тус бүс нутагт олон улсын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, түүнчлэн монголын эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг олон улсын түвшинд танилцуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа болно. Тус номын сан нь Монгол улс болон бүс нутгийн талаар англи хэл дээр хэвлэгдсэн цуглуулга бүхий хамгийн хүртээмжтэй номын сан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны 700 орчим сэтгүүлүүдийг бүрэн эхээр нь агуулсан JSTOR мэдээллийн сан-д нэвтрэх эрх бүхий Монголд цорын ганц номын сан юм. Манай номын сангаар өдөрт дунджаар 50 орчим монгол, 10 гаруй гадаадын зочид, судлаачид, оюутнууд үйлчлүүлж байна. Бид Монголын бусад номын сангуудад үлгэр жишээ болохын тулд олон улсын түвшинд хүрсэн мэдээллийн бааз болон системийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхэд таны өргөсөн хандив өөрийн хувь нэмрээ оруулах болно. |
|
Read more...
|
|
|